Энэ сарын 20-ноос 30-ны хооронд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх, асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээнэ.
Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжит арав хоногийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор хийж байна.
Дархлаажуулалтын 10 хоногоор нөхөн дархлаажуулахаас гадна эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.