Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россинийн "Севилийн үсчин" дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 20-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байна. Энэ удаад дуурийг шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцастайгаар үзэгчдэд хүргэнэ гэж Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас мэдээллээ.
"Севилийн үсчин" дуурийг дэлхийд анх 1816 онд "Аржентина" театрт тогложээ.
200 гаруй жил тайзнаа “амьдарсан” уг дуурь дэлхийн олон театрт өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч, хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд байдаг аж. Энэ сарын 20-нд тоглох дуурийн удирдаачаар Солонгос улсын удирдаач Ки Сун Ли удирдахаар онцлогтой юм байна.