Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкүзүна Хакүхо М.Даваажаргал аваргын нэрэмжит "Хакүхо цом" өсвөрийн сүмочдын аварга шалгаруулах тэмцээнийг ес дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнийг “Хакухо” сан болон “Их шавь” спорт сургалтын төв хамтран арвандүгээр сарын 7-ны өдрийн 10:00 цагаас Спортын төв ордонд зохион байгуулах юм. Тэмцээнд оролцогчдыг энэ сарын 29-өөс 11 дүгээр сарын тавны өдрүүдэд “Их шавь” спорт сургалтын төвд бүртгэнэ.
Тэмцээн таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар болох бөгөөд шаардлагатай бичиг баримт/ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг/-тай очиж, бүртгүүлэх боломжтой.
Ангилал тус бүрд алт мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, мөн “Дайчин бөх”, “Техниктэй бөх”, “Уран барилдаант бөх”-ийг шалгаруулах юм. Түүнчлэн шилдэг бөхчүүдийг нэгдсэн бэлтгэлд хамруулж, ирэх оны эхээр Япон улсад болох “Hakuho cup” олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.
Т.Түмэндэмбэрэл