Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 20-ны Бямба гарагт Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлнэ.
Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнийг Унгарын домогт боксчин Ласло Паппын нэрэмжит “Будапешт Арена”-д (энэхүү ордонд өнгөрсөн жил жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ болсон) зохион байгуулах юм. Мажарууд 1985, 1986, 2005, 2013, 2016 оны ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа хүлээн авна.
Монголын бөхчүүдэд Будапештийн дэвжээ хэзээнээс ээлтэйг энд болсон таван дэлхийн аваргад дөрвөн мөнгө, есөн хүрэл, нийт 13 медаль хүртсэнээс харж болно. Тодруулбал, 1985 онд гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 62 кг-д, гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд 68 кг-д тус бүр мөнгө, гавьяат тамирчин Лувсангийн Энхбаяр агсан 74 кг-д хүрэл хүртсэн бол дараа жил нь А.Энхээ гавьяат 62 кг-д хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болж байв.
Тэгвэл 19 жилийн дараа буюу 2005 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 55 кг-д, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал 51 кг-д хүрэл, 2013 онд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа нар мөнгө, Ганзоригийн Мандахнаран, Очирбатын Бурмаа, Очирбатын Насанбурмаа, Тунгалагийн Мөнхтуяа нар хүрэл, 2016 онд Даваасүхийн Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болсон түүхтэй.
Т.Түмэндэмбэрэл