Японы тагнуулын төлөөлөгчид энэ сард Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Монгол улсад нууц уулзсан хийсэн тухай Японы эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Улаанбаатар хотод болсон тус уулзалт нь 1970-1980-аад оны үед Хойд Солонгосын талд хулгайлагдсан Япон иргэдийн асуудалд ахиц гаргах цаашлаад Шинзо Абэ, Ким Жон Ун нарын анхны уулзалтын бэлтгэл ажил хангахыг зорьжээ.
Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийсэн билээ. Тэрбээр энэ жилийн сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар аравдугаар сарын 6-8-ны хооронд Японы засгийн газрын тагнуул, судалгааны байгууллагын дарга Шигерү Китамару Хойд Солонгосын Ажилчдын намын нэгдсэн фронтын газрын ахлах албан тушаалтантай Улаанбаатар хотод уулзсан байна. Тус газар нь Өмнөд Солонгосын асуудалд чиглэн ажилладаг тагнуулын байгууллага аж.
Япон улсын засгийн газрын албаныхан уулзалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрч Хойд Солонгосын талд хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар хэлэлцсэн тухай "Kyodo" мэдээний агентлагт мэдэгджээ. 1970-1980 оны хооронд Японы 17 иргэн Хойд Солонгосын талд хулгайлагдсан гэж үздэг байна. Харин 2002 онд тэднээс 5 иргэн эх орондоо эргэн ирсэн юм.
Эх сурвалж: Japan times