Монгол орон хөрсөн дороо газрын тосны нөөцтэй улс. Бидэнд газрын тос олборлож байсан урьдын түүх бий. Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр 1950-иад оны эхээр байгуулагдан, олборлосон нефтийнхээ 25 хувийг автобензин, 13 хувийг дизелийн түлш, 4.4 хувийг кокс, 48 хувийг мазут болгон гаргаж байсан нь Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийн суурь болсон байдаг.
1970-аад оноос өөрийн нефтийн олборлолтын хэмжээ эрс буурсан болон боловсруулах үйлдвэрийн зардал ихэссэн байдаг. Тухайлбал, 1960 онд нэг тонн нефтийн өөрийн өртөг 211 төгрөг байсан бол 1968 онд 601 төгрөг болжээ. Гэтэл Зөвлөлтөөс импортоор авдаг нефтийн үнэ 226-264 төгрөг байсан.
Нефтийн үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт муудаж, алдагдал ихсэж, нефть олборлолтын хэмжээ эрс буурч, нефть боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийн 15-18 хувийг хангах болжээ. Дарин дээр давс гэж Комиссоос тодорхой дүгнэлт гараагүй байхад буюу 1969 оны арваннэгдгээр 8-нд ослын улмаас тэсрэлт үүсэж, гал гарсан байна. Ийнхүү үйлдвэрт осол гарсны дараа үйлдвэр хаах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ...
Бизнес радио эдийн засаг бизнесийн түүхэн цуврал "Тал нутгийн эдийн засаг" нэвтрүүлгээрээ сүүлийн хэдэн жил идэвхитэй яригдах болсон дотоодын нефть үйлдвэрлэлийн түүх болон ирээдүйг онцолж байна.