“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, БОАЖЯ, ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг зохион байгууллаа.
Форумаар Улаанбаатарын ус, хөрс, агаар гэсэн гурван үндсэн сэдвийг хөндөв. “Улаанбаатарын ус” хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөгөөний газрын дарга Т.Булган, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, хуульч Нинжбат, АПУ ХК-ийн захирал нар Б.Эрдэнэбилэг, судлаач Д.Доржсүрэн нар оролцлоо. Тэдний байр суурийг хүргэж байна:
Т.Булган: Улаанбаатарын усны нөөцийг 30 жилийн дараа шинэчлэн тогтоосон. Усны шинэ стандартуудыг баталлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Засгийн газар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүсэлгүй байдаг. Энэ хуулийг хорин жилийн өмнө баталсан ч дөрвөн Засгийн газрын нүүрийг үзлээ. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг олон удаа хэлэлцсэн ч батлаагүй. Долоон төрлийн 200 орчим компани ус бохирдуулсны төлбөр төлөх ёстой. Туул голын эрэг дагуу компаниуд зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэтэл голын эргээс 50 метр дотор байшин барихаар хашаа хатгасан жишээнүүд бий. Тэдгээр компаниуд шүүхэд ялалт байгуулчихдаг.
Хуульч Л.Нинжбат: Улстөрчид Туул голд их хайнга ханддаг, харин сонгуулийн өмнө Туулаа аварна, хамгаална гэж амлах нь элбэг. Туулын дагуу арьс ширний 40 үйлдвэр бий. Тэд байгаль орчны бохирдолд жинтэй “хувь нэмэр” оруулдаг. Мөн сүү, спиртийн үйлдвэрүүд технологийн бохирдлоо цутгасаар байгаа. Туул голын эрх зүйн байдлын тухай гэсэн тусдаа хууль батлах ёстой. Дунай мөрний конвенцыг энэ мөрөн дагуух 11 улс хамтран байгуулсан байдаг юм билээ. Монголд өөр гол байхгүй юм шиг бүх үйлдвэр Туулын дагуу байрлалтай.
Үйлдвэрүүдэд цэвэршүүлэх төхөөрөмж олгоно гэж Э.Содонтогос захирал ярилаа. Ингэж болохгүй. Үйлдвэрүүд байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагаа ч ойлгохгүй байна. Үүнийг илрүүлж тогтоодог ур чадвар манай хуульчдад дутмаг тул сургалт зохион байгуулах шаардлагатай. Мөн Нийслэлийн цагдаагийн байгууллагын бүтцэд Туул голыг хамгаалах тусгай нэгж ажиллах ёстой.
АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Бид 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, жилд 14 мянган тонн саарал ус нийлүүлдэг. Энэ усаар хотын захиргаа нийслэлийн ногоон байгууламжийг усалж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгжид ус бохирдуулсны төлбөрийг ногдуулаагүй. 2012 онд улс нийтээрээ эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан тул компаниудад дарамт болно гээд хуулийг мөрдөөгүй. Туул голыг хамгаалах зорилготой хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг А.Сүхбат гишүүн ахалж байна.
Т.Булган: Засгийн газраас ус бохирдуулагч бодисын нэг кг тутамд 100-500 төгрөгийн төлбөр тогтооно гэж журмын төсөлд заасан. Энэ нь чухам хэчнээн төгрөг байх вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдээгүй байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд голын онцгой хамгаалалтын бүсийг эргээс 50 метр хүртэл гэж заасан. Хөвсгөл нуур, Горхи Тэрэлжийн бүсийн газрын нөөц даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй.
“Улаанбаатарын ус” хэлэлцүүлгийн үеэр арьс ширний болон малын дотор гэдэс боловсруулдаг үйлдвэрүүдийг нүүлгээгүй нөхцөлд шинээр цэвэрлэх байгууламж бариад ч нэмэргүйг мэргэжилтнүүд онцоллоо.