Автозамын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдаанд өнөөдөр танилцууллаа.
ГАЧУУРТЫН УУЛЗВАРААС НАЛАЙХ-ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20 КМ ЗАМЫГ ИРЭХ ОНД БАРЬЖ ЭХЭЛНЭ
Манай улс 112,414 км урт автозамын сүлжээтэй. Үүний 15 мянган км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км нь зам нь хатуу хучилттай автозам юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай автозамын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх” гэж тусгасан.
Энэ дагуу баруун таван аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох 1030.2 км замын ажил хэрэгжиж байна.
2018 онд 345 км замыг ашиглалтад оруулж, үлдэх 685 км-ийг ирэх онд ашиглалтад хүлээн авна. Ингэснээр орон нутгийн иргэдийн аж амьдрал, тухайн орон нутгийн бизнес эрхлэлтийн орчинд том ахиц дэвшил гарна.
Бид бага зардлаар аль болох урт зам тавьж ирсэн. Одоо чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэй төлөвлөх, барьж байх зорилт тавьж байна.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км, хоёр урсгал, зургаан эгнээтэй хурдны замыг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад хүлээн авна. Энэ замын үндсэн хийц, хучилт ирэх сард дуусна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарган ирэх онд ажлыг эхлэхээр бэлтгэж байна.
Хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн томоохон олон түвшний огтлолцол, гүүрэн гарцын барилгыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.
- “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”,
- “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих”,
- “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт төмөр бетон гүүр”,
- “Сонсголонгийн 289.4 урт төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлсэн.
Эдгээрийг 2019 онд ашиглалтад хүлээн авч, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлыг эхэлнэ.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км замаас үлдэж байгаа хэсэг болох Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 189.7 км замын 103 км-ыг энэ онд, үлдэх 85.7 км-ийг 2019 онд ашиглалтад оруулна.
2018 онд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлуулан мөрдүүлж байна. Үүний дүнд авто замын салбарын хууль, эрх зүйн орчин боловсронгуй боллоо. Энд хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгасан.
Авто замын тухай хуулиар “тусгай зориулалтын автозам” гэсэн шинэ ангилал бий болсон. Энэ дагуу тусгай зориулалтын замыг нэгдсэн бодлоготой төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах, засварлах, хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгох журмын төслийг боловсрууллаа.
Өнөөдөр улсын чанартай хатуу хучилттай замын сүлжээний 29 хувьд нь ээлжит засвар, 20 хувьд нь их засвар, шинэчлэлт хийх хугацаа болсон, зайлшгүй засварлах шаардлагатай болжээ. Санхүүжилтээс шалтгаалан засвар, арчлалтыг хугацаанд нь хангалттай хийж чаддаггүйгээс муудаж, эвдрэл даамжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Өнөөг хүртэл жилд шаардагдах хөрөнгийн 36 хувь буюу 20 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулж байсан. Ирэх онд үүнийг 30 тэрбум төгрөг болгон нэмсэн нь жилд шаардлагатай 55 тэрбум төгрөгийн 54.5 хувьтай тэнцэхүйц байна. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай.
Төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ баримт бичиг гарснаар замын сүлжээг хөгжүүлэх, ашиглалтын бэлэн байдлыг хангах, чанар стандартыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчин, байгууллагын тогтолцоо, менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх зэрэг бодлого, чиглэл тодорхой болно.