"Люмино" хамтлагийн 20 жилийн ойн баярын эхний өдрийн тоглолт өнөөдөр Crocus Event Hall-д хурсан залуусыг доргиосон гайхалтай болж өндөрлөлөө.
Тэд хуучны дуунуудаа "нэрж" улам сайжруулан дуулахаас гадна сүүлийн үеийн шинэхэн уран бүтээлүүдээ ч сонордуулсан юм. Дуунаас гадна тоглолтын найруулга үзэгчдийг уйдаахгүй, сонирхолтой байсныг дурдахгүй байхын аргагүй.
Тэдний ихэнх дууг үзэгч фэнүүд нь даган дуулж, хамтдаа даган цэнгэж, бий биелгээг хийн доргиж байсан бөгөөд хамтлагийн 20 жилийн "төрсөн өдрийн" энэхүү баярын тоглолт нь фэн, сонсогчдодоо барьсан онцгой бэлэг байлаа. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар On&Off продакшн, хэвлэл мэдээллийн хамтрагчаар "Монгол Kонтент" XXK ажиллаж буй юм.
Та тоглолтыг үзэж чадсангүй гэж сэтгэл гонсойх хэрэггүй. Тэд өнөөдөр ч /10.20-нд/ "Lumino Forever" тоглолтоо Crocus Event Hall-д хийнэ.
Ингээд доргио үдшийн хэмнэл бүрийг мэдрүүлэм, тэдний тоглолтоос бэлтгэсэн фото сурвалжлагыг хүлээн авна уу.