Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүдэд авто замын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийг өнөөдөр танилцуулав. Дараа нь Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар гишүүн УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Баянхонгор-Байдрагийн чиглэлийн замыг шуурхай барьж байна. Гэвч Байдраг-Говь-Алтай чиглэлийн замын ажил зогссон. Тэр замыг үргэлжлүүлэх шаардлагатай. Манай намын нэг хүн энэ ажлыг хийхээр гэрээ байгуулсан юм билээ. Ажлаа хийж чадахгүй байгаа бол төр эрхийг нь буцаагаад авах хэрэгтэй” гэв.
Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар “Энэ их чухал зам. Баруун аймгууд нийслэлтэй холбогдох үндсэн зам байгаа юм. Яамны ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж шалгахад 10.2 хувийн гүйцэтгэлтэй байна. “Эрчим хүчний барилга трестийн компани” болон ерөнхий гүйцэтгэгчээр “Монрөүд” компани ажилладаг. “Монрөүд”-ийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар эзэмшдэг. Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул эдгээр компанитай байгуулсан гэрээг цуцална” гэв.
Мөн Я.Содбаатар сайд одоо замын хучилт 15 см, асфальт 5 см өргөн тавьж байгааг цаашид 7, 10 см болгон өргөсгөж, замын стандартыг шинэчилнэ гэв. Үүний сацуу шинээр хоёр эгнээ зам тавихыг зогсоон Налайх, Дарханы хоёр эгнээ замуудыг дөрвөн эгнээ болгоно. Нийслэлийг 21 аймагтай холбосны дараа аялал жуулчлалын маршрутын дагуу шинэ зам тавина гэж мэдээлэв.