Нийслэлийн захиргаанаас эхлүүлсэн нэг ажил ойрын өдрүүдэд олны ярианы гол сэдэв болж байна. Явган хүний зам, гарцыг хааж барьсан барилга, хашааг албадан буулгаж эхэлснийг хүмүүс янз бүрээр хүлээн авлаа.
Зарим нь хувийн эзэмшилд дураараа халдлаа гэж дургүйлхсэн бол нөгөө хэсэг нь дүрэм журмаа зөрчсөн нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулах нь зүй гэж дэмжих аястай.
Газар чөлөөлөх ажлыг дэмжин ажиллах байгууллага байхад дургүйцлээ илэрхийлж буй газар ч байна.
Явган хүний зорчих хэсэг дээр зөвшөөрөлгүй барилга барьсан, олгосон газрыг хэтрүүлэн ашигласан зэрэг зөрчлийг арилгах ажил 94 хувьтай байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Аян эхэлснээс хойших хугацаанд нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газрыг чөлөөлөх ажил дуусах шатандаа оржээ.
Тухайлбал, “Туушин“ зочид буудлын гүйцэтгэх захирал Ж.Туяа “Манайх 2014 онд зочид буудлынхаа үүдний хэсгийг өргөтгөн, орчин үеийн шийдэлтэйгээр бүхий тохижуулсан.
Тухайн үед өргөтөл хэсгийг барихдаа холбогдох бүх шатны байгууллагаас зөвшөөрөл авсан. “Туушин” зочид буудал анх баригдсан цагаас хойш ойр орчмын гудамж, талбай, гэрэлтүүлгийг гурван удаа тохижуулсан.
Бид хотын хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулах юмсан гэж чин сэтгэлээсээ ажиллаж байгаа. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ. Ярьж шийдэх ёстой асуудлыг заавал төрийн захиргааны хүчээр, олны нүдэн дээр нурааж, байгууллагын нэр хүндэд халдах шаардлага байсан юм уу” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зөрчлийг арилгах ажил 94 хувьтай байна
Харин нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх- Эрдэнэ “Хүний хувийн өмчийг хүчээр буулгаад байгаа асуудал огт биш. Зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд кадастрын зургаа хэтрүүлж, явган хүний зам руу сунган барилга барьсан учраас хашаа, хайсаа буулгаж байгаа.
Хэрэв удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлэхгүй бол газрыг албадан чөлөөлж байна. Энэ ажлыг иргэд ихээр дэмжиж байгаа. Иргэд Ulaanbaatar.mn вэб хуудсаар болон иргэдэд үйлчлэх төвөөр дамжуулан явган хүний зам, талбайг хааж барилга барьсан талаарх мэдээллийг ирүүлэх боломжтой. Ирэх хавраас энэ ажлыг улам өргөжүүлнэ” хэмээн тайлбарласан юм.
Энэ ажлын хүрээнд “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа, “өргөө” амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаануудыг чөлөөлсөн.
Мөн “Өгөөж” ХХК-ийн урд барьсан хашаа, “Натур” худалдааны төвөөс нарны зам руу холбогддог явган хүний замд тулгаж барьсан зургаан хашаа, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн грааж зэргийг чөлөөлөөд байгаа юм.
Цаашид явган хүний зам, талбай чөлөөлөх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, ирэх хоёр жилд явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэх аж.
Нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байгаа.
Өнгөрсөн хугацаанд зургаан дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа хийснээс 187 байршлын газрыг чөлөөлөөд байна.
Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороололд явган хүний гарц, гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд зам, үйлдвэр, урлалын коллеж, хүүхдийн ордон зэрэг байршилд явган хүний зам чөлөөлөх ажлыг эхний ээлжинд хийхээр төлөвлөжээ.
Эдгээр ажлыг хүйтний эрч чангарах хүртэл тасралтгүй хийнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн юм.