Төслүүдийн нийгэм, эдийн засагт өгөх хувь нэмэр, үнэ цэнэ, цар хүрээ хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ үед Монгол улсын төслийн удирдлагын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэхээр Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн (PMI)-ийн салбар болох “Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ (PMI Mongolia Chapter) хүчин зүтгэж байна.
Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI) нь дэлхийн хэмжээнд 2.9 сая гаруй мэргэжилтнүүдэд хүрч үйлчилдэг, 200 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төслийн удирдлагын боловсрол, судалгаа, зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ төслийн удирдлагын стандарт боловсруулж, 8 төрлийн мэргэшсэн зэрэглэл тогтоож, сертификат олгодог. Эдгээр сертификатууд нь тухайн мэргэжилтний төслийн удирдлагын мэргэшсэн байдлыг илтгэх шалгуур болж дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгддөг.
“Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ (PMI Mongolia Chapter) нь уншигчид та бүхний төслийн удирдлагын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Таны төслийн удирдлагын мэдлэгт” цуврал дугааруудыг нийтлэн гаргаж байгаа бөгөөд 3 дахь дугаар нь “Төслийн удирдлагын хэлтэс (ТУХ)” сэдвийн хүрээнд хүрч байна.
Таны төслийн удирдлагын мэдлэгт №3
Төслийн удирдлагын хэлтэс (ТУХ) таны хүлээлтийг давж байна уу?
Төсөл, хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй, нарийвчилсэн хяналттайгаар хэрэгжүүлэхийг хүсч буй маш олон компаниуд төслийн удирдлагын хэлтсийг (ТУХ) байгуулсаар байна.төслийн удирдлагын хэлтэсийн үндсэн үүрэг, ямар төрлийн төслийн удирдлагын хэлтэс танай байгууллагад тохирох, хэнд төслийн удирдлагын хэлтэс үнэхээр хэрэгтэй байдаг талаарх мэдээллүүдийг хуваалцъя.
Төслийн удирдлагын хэлтэс гэдэг нь тухайн компанид тохирсон төслийн удирдлагын стандартыг бий болгож хэрэгжилтийг хангах үүрэг бүхий компанийн дотоод эсвэл гадаад нэгж юм. Тэд хамгийн шилдэг туршлага, төслийн статус болон чиглэлийг нэгэн цогц байдлаар хангагчид юм.
“Эцсийн бүлэгт ТУХ нь байгууллагуудад түүний оролцогч талуудад төсөл, хөтөлбөрүүдийн үнэ цэнийг хүргэхэд нь тусалж байдаг” хэмээн Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын Мэргэжлийн өсөлт хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Брайн Вис хэлжээ.
Төслийн Удирдлагын Шийдэл судалгааны дагуу, 2016 онд нийт компаниудын 85 орчим хувь ТУХ- тэй байсан бөгөөд энэ нь 2014 оноос таван хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн ТУХ-гүй байгууллагуудын 30 хувь нь энэхүү хэлтсийг байгуулахаар төлөвлөж байгааг тогтоожээ.
Төслийн удирдлагын хэлтэс (ТУХ)-ийн үүрэг хариуцлага
ТУХ нь байгууллагыг үйл явц, туршлага, үйл ажиллагаанууд бүгд төлөвлөгдсөн цаг хугацаа, төсөвтөө багтан нэгэн жигд, зөв зохистой хэрэгжих нөхцлөөр хангаж өгдөг. Мөн Брайн Висийн өгүүлснээр “ТУХ нь төсөл хөтөлбөрийн амжилттай хэрэгжилтийг хангаж байдаг. Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан үнэ цэнэ бий болгож буй нь тухайн байгууллагуудын хувьд нэн чухал. Энэхүү зорилтоо харин хэрэгжүүлэх нь тухайн ТУХ–ийн байгууллагад эзлэх байр сууринаас хамаарна.”
Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын “Pulse of The Profession 2017” судалгаанаас үзвэл төслүүдийг төслийн удирдлагын хэлтэстэйгээ хамтран хэрэгжүүлсэн компаниудын төлөвлөсөн амжилт, бизнесийн зорилтдоо хүрсэн байдал ТУХ-гүй байгуулагуудтай харьцуулахад 38 хувиар илүү байна. Мөн тэдний амжилтгүй хэрэгжүүлсэн төслийн тоо 33 хувиар бага байсан юм.
Компануудад ТУХ-ийн үйлчилгээ үзүүлж, дотоод ТУХ-ийг байгуулахад нь туслалцаа үзүүлдэг Конфое дахь ТУХ –ийн дэд ерөнхийлөгч Мишеэл Фрэц хэлэхдээ сайн ТУХ нь:
- Удаан хугацааны, мэдэгдэхүйц үр ашгийг компанид бий болгодог
- Компанийн стратеги болон соёлд нийцсэн
- Стратегийн өөрчлөлтөд хурдан дасан зохицдог
- Компаниудад өндөр чадавхийг бий болгодог чухал хэсэг
- Байгууллагын стратегийн төслүүдээс гаргасан мэдээ мэдээллүүдийг нэгтгэж үнэлгээ өгдөг
- Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд байгууллагын нөөц, аргачлал, техник хэрэгслүүдийг хуваалцах нөхцлийг хангах
- Төслийн удирдлагын арга зүй, шилдэг туршлага, стандартуудыг тогтоож хөгжүүлдэг
- Төслийн менежерүүд болон ажилчдыг заан чиглүүлж, сургаж, хяналт тавих зэрэг чанаруудтай байна хэмээжээ.
Мөн Мишеэл Фрэцийн хэлснээр дээрх хүчин зүйлүүд бүгд нэн чухал хэдий ч, хамгийн сүүлийн чанар нь ТУХ-ээс гадна өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог.
Фрэц: “Бас нэг чухал зүйл бол хувь хүмүүсийн мэргэшсэн байдлыг нь нэмэгдүүлэх замаар удирдаж байдаг карьерийн зам юм.” Түүний үзэж буйгаар төслийн менежерүүд тухайн компанидаа удирдлагын түвшинд хүртэл дэвших нь нийтлэг үзэгдэл аж. Ингэснээр ТУХ-ийн төслийн менежерүүд өөрсдийн байр суурийг нэг л зүйлд уягдсан, карьерийнх нь төгсгөл (зарим тохиолдолд ажлаасаа гарахад ч хүргэдэг) мэтээр хүлээж авахаа больдог байна.
ТУХ-ийн төрлүүд
Оролцооны түвшингээр нь хамгийн багаас нь их хүртэл жагсаавал нийтдээ дараах гурван төрлийн ТУХ-ийн төрөл байдаг.
● Дэмжигч ТУХ нь зөвхөн хэрэгтэй үед туслалцаа үзүүлдэг. “Алив хүрээд ир. Танд бид туршлагаа хуваалцая. Гэхдээ та бидний саналыг тоохгүй байсан ч болно. Бид нар тэгвэл юу ч хэлэхгүй дээ” гэсэн байр суурьнаас ханддаг.
● Хяналтын ТУХ нь асуудалд бүрэн оролцож гүйцэтгэгч нь байдаггүй ч төсөлд хяналт тавьж байдаг. Төслийн баримт бичгийн загварууд, процесс, тайлангуудыг гаргадаг. Стандартыг тулгах, дэмжлэг үзүүлэгч хоёр төрлийн алтан дундаж дээр байж, ямар ч хариуцлагыг бүрэн үүрдэггүй. Энэ бол хамгийн нийтлэг ТУХ-ийн хэлбэр.
● Удирдлагын ТУХ нь төслийг шууд удирдаж, төслийн ирээдүйг хянах бөгөөд ТУХ-ээс гаргасан баримт бичгийн загвар, процесс, тайлангууд хооронд өөрчлөх, хариу арга хэмжээ авах орон зай (wiggle room) үлдээдэггүй төрөл юм. Энэхүү төрлийн ТУХ нь ихэвчлэн өндөр эрсдэл ,зохицуулалт бүхий газруудад байдаг.
ТУХ нь гадаад болон дотоод үйл ажиллагаа руу чиглэсэн байж болно. World Wide Technology компанийн ахлах менежер Жеф Грисхаберийн хэлснээр дотоод ТУХ нь “ажайл(agile) болон уламжлалт байдлаар ажиллаж буй багуудыг хамгийн сайн холбогч байдаг” юм. Ийм төрлийн ТУХ нь бизнесийн үйл ажиллагааны шилжилт хийж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагуудад түгээмэл байдаг.
Гадаад ТУХ нь дотоодтойгоо адил олон шинжүүдийг хадгалдаг ч Грисхаберийн хэлснээр энэ төрлийн ТУХ нь “үйлчлүүлэгчид, төслийн оролцогч талууд, болон таны удирдаж буй бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багуудтай маш сайн харилцдаг байна.”
ТУХ-ийнхэн ч мөн адил дижитал хувьсалтай зэрэгцэн өөрчлөгдөн хувьсна. Гартнерын үзэж буйгаар дижитал шинэчлэлүүдээс, ялангуяа хиймэл оюун ухаан улам давамгайлж уламжлалт ТУХ-ийн үүргийг гүйцэтгэх боломжтой болсноор ТУХ өөрчлөгдөнө. Тэдний 2017 оны 4 сард гаргасан тооцоогоор 2030 он гэхэд байгуулагуудын доторх хэд хэдэн төрлийн ТУХ-үүд өөрчлөлт, стратеги, төслийн хувьсал, байгууллагын үйл ажиллагааны удирдлага зэрэгт төвлөрсөн ганцхан хэлтэс болон нэгдэх төлөвтэй байна.
Танд ТУХ хэрэгтэй юу?
Танд ТУХ үнэхээр шаардлагатай эсэхийг шийдэхдээ та өөрийн компаниа хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байна, өөр өөр хэлтэс, газрууд хоорондоо гар нийлэн багаар ажиллаж чадаж байна уу эсвэл өөр өөр системээр тусдаа ажиллаж, хоорондоо тогтмол харилцахгүй байна уу гэдгийг маш сайн ажиглаж тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ таны компани сүүлийн төрлийнх нь бол ТУХ танд туслаж чадна.
Мишеэл Фрец: “Хэрвээ таны хэрэгжүүлж буй төсөл өндөр төсөвтэй эсвэл чухал ач холбогдол бүхий нөлөөтэй бол ТУХ танд үнэхээр ашигтай байх болно.” Мэдээж хамрах хүрээ том ярвигтай, төсөв өндөртэй төсөл олон хэрэгжих тусам төдий чинээ та ТУХ-ээс улам их үр ашгийг хүртэх болно.
Гэхдээ бидний одоогийн харж буй ТУХ нь ирээдүйд өөр байж болох юм. Гартнерын үзэж буйгаар ТУХ нь дижитал шинэчлэлүүдээс үүдэн мэдээлэл технологийн салбарын төслийн удирдлагын хэлтсийнхэн цөөрөх бөгөөд зарим нь өөрчлөлтийн менежмент болон хувирч С түвшиний стратегийн нэгэн хэсэг болох боломжтой аж. Шинжээчдийн үзсэнээр 2030 он гэхэд хүн төрөлхтөн болон машин технологийн хамтарсан байдал нь өнөөгийн төслийн менежментийн сургалт, туршлага, үйл ажиллагаануудын ажлын 80 хувийг бүр мөсөн хасах төлөвтэй байна. ТУХ-ийн мэргэжилтнүүдийн хувьд энэ нь шинэ зуршил, туршлагуудыг өөриймшүүлэх хэрэгтэй болно гэсэн үг юм. Харин компаниудын хувьд энэ нь өөрсдийн байгууллагын тогтвортой байдлын төлөө мэргэжлийн өөрчлөлтийг хүлээн авах шаардлагыг үүсгэх болно.
Эх сурвалж: Jen A. Miller, Published at CIO, OCT 19, 2017
Энэхүү сэдвийн хүрээнд мэдлэгээ нэмэгдүүлж, салбарын мэргэжилтнүүдийн бодит кейсүүдийг сонсон, олон улсын мэргэжилтнүүдийн төслийн удирдлагын хүрээнд яригдах хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл таныг Пи Эм Ай Монголиа Чаптэр (“PMI Mongolia Chapter”) байгууллагаас 5 дахь жилдээ 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” олон улсын бага хуралд оролцохыг урьж байна.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Хуралд оролцох холбоос https://www.ticket.mn/event/datr/1/