АСЕМ-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БРЮСЕЛЬ ХОТОД ЭХЭЛЛЭЭ
Ази, Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт Бельгийн хаант улсын нийслэл Брюсель хотод энэ пүрэв гарагт эхэллээ. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 51 орны төр засгийн тэргүүнүүд, Европын холбооны төлөөлөл, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Тус хуралдаанд эрхэм Ерөнхийлөгчийн хэлсэн үг болон илтгэлийг ЭНД бас ЭНД дарж дэлгэрэнгүйгээр хүлээн аваарай.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Германы Канцлер Ангела Меркель нар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулан уулзаж, хоёр улсын харилцаа, Ази ба Европын асуудлаар ярилцах завшаан тохиож буйд харилцан талархал илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бодитоор, харилцан ашигтай хөгжүүлэхийн чухлыг онцлоод түүнийг 2011 онд Монгол Улсад айлчлах үеэрээ ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн ажлууд зогсонги байгааг дурдав. Энэ айлчлалын үеэр Монгол-Германы Засгийн газар хоорондын түүхий эд технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын хамтарсан Эдийн засгийн хороо байгуулж, тухайн үед Герман улсын талаас хариуцах хүмүүс томилогдсон ч одоо өөр ажилд томилогдсон гэх мэт шалтгаанаар эзэнгүй болсныг сануулсан юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн аваарай.
ДУУЧИН Г.АРИУНБААТАР АСЕМ-ИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОЖ, КОНЦЕРТОО ТОГЛОЛОО
Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын соёл урлагийн фестивальд уригдан оролцож, өчигдөр концертоо тоглолоо. Брюсель хотын Fine art centre-ийн Salon Europa танхимд болсон түүний концертийг АСЕМ-ийн чуулганд оролцсон төлөөлөгчдөөс гадна Европын орнуудад ажиллаж, амьдардаг монголчууд үзэж сонирхлоо.
ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВСАН ЦАГДАА ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ХАЛДЛАГАД ӨРТӨН АМИА АЛДЛАА
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарлаа. Түүнийг эцсийн замд нь үдэх, салах ёс гүйцэтгэх арга хэмжээ баасан гарагийн өглөө Нийслэлийн цагдаагийн газарт болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, Улаанбаатар цагдаагийн хүрээний мөрдэс нэгт журмын нөхөд нь оролцсон юм.
Мөн Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож, эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар лхагва гарагт очиж ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлэн нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж болгон 10 сая төгрөгийг өгсөн юм. Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхний зүгээс байрны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм.
18-ААС ДЭЭШ НАСНЫХАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХААР БОЛЛОО
Эрүүл мэндийн яамнаас 18-с дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон.
Даатгуулагч ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрагдах юм.
Ингэхдээ харьяа эрүүл мэндийн төвд хандана гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД ШИЛЖЛЭЭ
Даваа гараг буюу аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хасдаг. Өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүй.
ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАЛБАЙГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЛӨӨ
Нийслэлийн газрын албанаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн явган хүний зам талбай хааж, шат, авто машины гарц, орц хийсэн газруудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, улмаар албадан чөлөөлөх ажлыг эхлээд буй.
Энэ ажлын хүрээнд энэ мягмар гарагт “Туушин” зочид буудлын үүдний хэсэг, “Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлсөн. Явган хүний зам чөлөөлөх ажил иргэдийн талархлыг хүлээж буй бөгөөд ийм зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд сануулга болж байна. Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэнээс энэ талаар тодруулсныг ЭНД дарж хүлээн аваарай.
РИО ТИНТО ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН АШИГЛАЛТЫГ ХОЙШЛУУЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЖЭЭ
Рио Тинто Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж байгааг Монголын Засгийн газарт өгсөн талаар мэдээлжээ.
12 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий гүний уурхайн төслийн олборлолт 2021 оны гуравдугаар хагасаас бүрэн эхлэх юм байна. Ингэснээр жил бүр 560 мянган тонн алт, зэс олборлох төлөвлөгөөтэй. Уг нь далд уурхайн тогтвортой олборлолт 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэв төлөвлөгөөтэй байжээ. Гэвч техникийн зарим асуудлын улмаас энэ төсөл хойшилж байгаа талаарх мэдээллийг Монголын Засгийн газарт Рио Тинто группээс өгчээ.
"МОНГОЛЫНХОО СОНГОДОГ УРЛАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭЛХИЙН ЭНД ХҮРГЭХ СЭН ГЭЭД ОЛОН АЖЛЫН САНАЛААС ТАТГАЛЗСАН"
Монголын Сонгодог хөгжмийн урлагийн нэрт удирдаач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Дуурь бүжгийн эрдмийн театрын Ерөнхий удирдаач, Н.Туулайхүүг “Монгол Бахархал” буландаа урилаа. Тун энгийн хийгээд нээлттэй, хөгжилтэй яриа хөөрөөтэй энэ хүн 30 гаруй жил Монголын сонгодог урлагт зүтгэж, залуу үеийнхэндээ өөрийн сурсан мэдсэнээ харамгүй түгээн, хувь нэмрээ оруулж яваа ажээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн аваарай.
“МОНГОЛЫН ЭКОЛОГИЙН ФОРУМ 2018” БОЛЛОО
“Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, БОАЖЯ, ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг зохион байгууллаа. Форумыг нээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлсэн юм. Тэрээр “Бид хорин жилийн турш хошуу нэмсэн ч утааны асуудлаа шийдэж чадсангүй. Цэвэрлэх байгууламжийг мөн л олон жил ярьсан ч шийдээгүй. Дэлхийн хүн амын тоо сүүлийн зуун жилд тав дахин өсчээ.
Хүн төрөлхтөн хэтрүүлсэн биш зохимжтой хэрэглээнд шилжиж байна. Шинэ эринд бид ногоон паспорттай болно. 160 мянган хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Дунд сургуулийн хүүхдүүдэд энэ паспортын талаар таниулан ойлгуулж байна. Нийслэлийн сургууль бүр батарей цуглуулдаг хайрцагтай боллоо. Уг нь өрх бүрт нэг байгаль хамгаалагч байх ёстой” гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.