Фэйсбүүкийн эзэмшдэг Ватсаппыг Бразилын 210 сая иргэний 120 сая нь ашигладаг. Энэ сарын 28-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус олон нийтийн сүлжээгээр дамжин сонгогчдын саналыг өөрчлөх зорилготой хуурамч мэдээлэл, зураг, дүрс бичлэг түгээх нь элбэг болжээ. Иймд тэд 100 мянга гаруй хаягийг хаасан аж. Тэдгээрт эрх мэдэл бүхий улс төрчидтэй холбоотой хаягууд хүртэл багтсан байна.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Жайр Болсонаро, Фермандо Хаддад нар өрсөлдөж байгаа юм. Харин орон нутгийн сонинд Болсонарог Хаддадын эсрэг мэдээлэл тараахын тулд нийгмийн сүлжээний маркетингийн компаниудад их хэмжээний төлбөр төлж байгаа талаар мэдээлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Бразилын сонгуулийн шүүхээс Жайр Болсонарогийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээ мэдэгджээ.
Хэд хэдэн нам болон Хаддадын тэргүүлдэг Ажилчдын намаас Болсонарод эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, цахим сүлжээг буруу ашигласан шалтгаанаар шийтгэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Бразилын сонгуулийн дараа, 11-р сард АНУ-ын дунд шатны сонгууль болох бөгөөд үүнд мөн Фэйсбүүк анхаарлаа ихэд хандуулан ажиллаж байгаа юм.