-Дэлхийн хөрөнгө оруулалтын форум эхэллээ-
Дэлхийн хөрөнгө оруулалтын форум (WIF2018) Швейцарийн холбооны улсын Женев хотод өчигдөр эхэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй оролцож байна. Арав дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн форум “Тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах нь” сэдвийн хүрээнд даяарчлал, аж үйлдвэрлэлийн оргил үед олон улсын хөрөнгө оруулалтын салбарт тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцэх юм.
Хөгжиж буй орнууд олон улсын хөрөнгө оруулагчид, тэр дундаа үндэстэн дамнасан корпорациудын шууд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн томоохон эх үүсвэрийг форумын үеэр босгох эх суурийг тавьдаг тул ач холбогдол өндөртэй форумд тооцогддог аж.
Сүүлийн 10 жилд дэлхий нийтээр хөрөнгө оруулалт 23 хувиар буурсан бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт 27 хувьд хүрчээ. Тэгвэл 2018 оны эхний хагаст өмнөх оноос 47 хувиар буурсан нь дэлхий нийтийн санаа зовоож байна. Хөгжиж буй дийлэнх улс орнуудад эрхзүйн орчин тогтворгүй учир томоохон хөрөнгө оруулагчид харзнасан зогсонги байдалд шилжсэнийг шинжээчид тайлбарлаж байна. Хөгжлийг хурдасгахад төр, олон улсын байгуууллагуудын хөрөнгө оруулалт хангалтгүй бөгөөд үндэстэн дамнасан корпорациудад 6-7 триллион ам.доллар зогсонги байдалд байна. Үүнийг эргэлтэд оруулахын тулд улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгах шаардлага тулгарсныг хүлээн зөвшөөрөв.
Форумд Швейцарийн холбооны улс, Ботсвана, Намиби, Камбож, Армений ерөнхийлөгч, Олон улсын парламентчдын холбооны ерөнхийлөгч, Бельгийн гүнж Астрид нарын өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцож байна. Мөн 30 гаруй улсын сайдууд, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудыг төлөөлсөн 6000 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Хөгжиж буй орнуудын хувьд олон улсын хөрөнгө оруулагчид, тэр дундаа үндэстэн дамнасан корпорациудын гадаадын шууд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн томоохон эх үүсвэрийг форумын үеэр босгох эх суурийг тавьдаг тул ач холбогдол өндөртэй форумд тооцогддог аж.
Форумыг нээж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн хөрөнгө оруулагчдын форум нь бизнес, улс төрийн удирдагчдыг хамтад нь байлгаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах боломжийг олгодог. Энэ форум нь дэлхийн удирдагчдыг дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай холбох гүүр болдог онцлогтой. Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжилд зориулагдсан хөрөнгө оруулалт багасаж байна. Энэ нь сүүлийн хоёр жилд глобальчлалд итгэх итгэл буурч байгааг харуулна.
Сайн бодлого номонд байдаггүй, бидний харилцан ойлголцолд л оршино.
Өнгөрсөн жилийн худалдааны дайн геополитикийн томоохон асуудал үүсгэж байна. Энэ удаа ярилцаад өнгөрөх биш, хөрөнгө оруулалт хамгийн шаардлагатай улс орон болон салбарт бодитой хөрөнгө оруулалт хийхэд анхаармаар байна. Энэ уулзалт нь олон улсын эдийн засгийн чухал асуудлуудаар өөрийн дуу хоолойг гаргах боломжийг олгодог. Сайн бодлого номонд байдаггүй бидний харилцан ойлголцолд оршино. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын чухлыг онцлоод харилцан бие биеэ нөхөж хамтран ажиллахын чухлыг онцлов.
Швейцарийн холбооны улсын ерөнхийлөгч Алайн Бэрсэт, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж байна. Шинэ технологи болон мэдээллийн технологийн хөгжил аж үйлдвэржилтийн хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүний тулд хөрөнгө оруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах, тэднийг нэг зүгт чиглүүлэх нь чухал боллоо. Манай улс технологийн дэвшлийг нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллаж байна. Мөн ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, цаг уур, байгаль орчны хамгааллын асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байна гэлээ.
Дэлхий нийтээр хөрөнгө оруулалт багассаар байгаа энэ цаг үед улс орнууд дотоодын зах зээлээ хэт хамгаалсан бодлого явуулах нь эргээд ганцаардах байдалд оруулдаг. Тиймээс олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, бие биеэс хэт хамааралтай өнөөгийн нөхцөлд улам бүр нягт хамтармаар байна хэмээн НҮБ-ын Ерөнхий Асамблейн Ерөнхийлөгч уриалав.
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий дээр жил бүр 2.5 их наяд ам.доллар дутагдаж байна. Тиймээс төрийн байгууллагууд тогтвортой эрх зүйн орчин бүрдүүлж, хувийн хэвшлийнхэн хариуцлагатайгаар хамтарч ажилламаар байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ дурдсан.
Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжиж ажиллахын чухлыг форумд оролцогч хэд хэдэн хүн онцолсон юм. Тогтвортой хөгжилд чанартай хөрөнгө оруулалт хэрэгтэйн дээр хувийн хэвшлийнхэн хариуцлагатай үйл ажиллагаагаараа ялгарах шаардлага бийг мөн төлөөлөгчид онцолж байв.
ГАЛТ ТЭРГЭНДЭЭ БҮГД АМЖИЖ СУУМААР БАЙНА
НҮБ-ын Женев дэх төвийн дарга Мюхиша Китуя, Тогтвортой хөгжил-2030 зорилтыг дэвшүүлснээс хойш 3 жил өнгөрлөө. Зорилтыг хэрэгжүүлэх үйл явц маш удаан байна. Хөрөнгө оруулалт багасч, хөрөнгийн биржүүд дампуурч байна. Үндсэрхэх үзэл давамгайлж байна. Улс төрийн хямрал эдийн засгийн хямрал дагуулах уршигтай байгаа юм. Тогтвортой хөгжил-2030 –н зорилтын хүрээнд хэнийг ч үлдэхгүй гэсэн зорилготой.
Улс төр, бизнесийнхэн үүний төлөө бид чадах бүхнээ хийж байгаа бил үү гэж асуумаар байна. Дэлхий нийтээр жилд 300 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ч асуудал хэвээр. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нь галт тэрэгний зогсоолтой адил юм. Бүгд галт тэргэндээ амжиж суумаар байна гэж хэллээ.
УРТ ХУГАЦААНД ТУУШТАЙ АЖИЛЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЧУХАЛ
ОУ-ын Парламентчдын холбооны тэргүүн Габрила Бэррон, Нийгэмд тулгамдсан бүхий асуудлыг төрийн санхүүжилтээр шийдэх боломжгүй. Хувийн хэвшилд татварын их багаас илүү эрхзүйн тогтвортой орчин маш чухал. 2008 оны санхүүгийн хямрал одоо ч үргэлжилсээр байгааг онцолъё. Урт хугацаанд тууштай ажиллах хөрөнгө оруулагчид бидэнд их чухал байна. Хөгжиж буй орнуудын хувьд ил тод байдлыг нэмэгдүүлэх нь чухал. Энд чи би гэх юм байхгүй, бид гэсэн ойлголт л бий. Хууль тогтоогчдын төлөөлөл.
ОУ-ын биржүүдийн холбооны ерөнхийлөгч, хатагтай Нэндини Сүкүмар, Бид 200 хөрөнгийн биржийг төлөөлж, 45 мянга гаруй компанийг эгнээндээ нэгтгэн ажилладаг. 1975 онд хөрөнгийн биржийн 50-хан компани бүртгэлтэй байв. Дэлхий нийтээрээ тогтвортой эдийн засгийн хөгжлийн үзэл санаанд нэгдсэн энэ үед хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарт хөрөнгө оруулж, 12 их наяд ам. долларын ашигтай ажиллах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Санхүүгийн эх үүсвэрийг зөв эргүүлэх нь хөрөнгийн биржүүдийн хийдэг гол ажил. Бирж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, төр тэгш эрхтэй хамтран ажиллах нь тогтвортой хөгжлийн зорилтыг хөгжүүлэх гол алхам хэмээв.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Дэлхийн хөрөнгө оруулалтын форумын нээлтийн үеэр тогтвортой хөгжлийн бүрдүүлэхэд амжилттай ажилласан улс орны аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах ёслол болов. Бахрейн, Бельги, Бразил, Колумб, Кени, Лесото, Өмнөд Африк, Испани зэрэг улсаас шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Лесото улсын Үндэсний хөгжлийн корпорацийн шагналыг гардуулав.
Уг шагналыг Энэтхэг улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагч “Инвест Индиа” компани, Өмнөд Африкийн компани хог боловсруулах төслөөрөө, Бахрейн улсын мэдээллийн технологийн компани зэрэ хэд хэдэн аж ахуйн нэгж хүртэж, улс орнуудын Төрийн тэргүүн,олон улсын байгууллагын удирдлагуудаас шагналаа гардсан юм.
НҮБ-ын Женев хот дахь салбарт болж буй Дэлхийн эдийн засгийн форум дөрвөн өдөр үргэлжилнэ.