Бусад төрлийн хакерууд ихэвчлэн хэрэглэгчийн файл, мэдээллийг хулгайлж, тэднээс мөнгө шаарддаг. Энэ төрлийн хакерын гэмт хэрэг тун чимээгүй өрнөдөг.
Hортой код цахим хуудас, цахим зар, апп зэрэгт нуугдсан байх бөгөөд нэгэнт та тэдгээр веб сайт, аппд хандсан л бол таны утас, компьютерт сууна. Ингэснээр хакерууд таны төхөөрөмжийн процессорын хүчин чадлыг ашиглан биткойн олборлох боломжтой болно.
Биткойн болон бусад зоосыг олборлоход тооцоолон бодох хүчин чадал сайтай компьютер, их хэмжээний цахилгаан хэрэг болдог. Олборолтоор дагнасан ферм байгуулахад аюулгүй байдал, агаарын хуурайшилт зэргээс эхлээд зардал өндөр учир хакерууд бусдын компьютерыг ашиглаж эхэлжээ.
Мэргэжлийн байгууллагын судалгаагаар энэ оны эхний гурван сард энэ төрлийн гэмт хэргийн 2.9 сая тохиолдлыг бүртгэгдсэн байна. Өнгөрсөн сард хийсэн бас нэг судалгаагаар Playstore-т хэрэглэгчийн утсыг биткойн олборлогч болгож хувиргах хортой код бүхий 25 апп байжээ.
Сонирхолтой нь энэхүү зоос олборлох аргыг сайн үйлсэд ашигласан тохиолдол байдаг. Жишээлбэл энэ оны хоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сан Game Chaingers нэртэй хандивын аян эхлүүлж, дэмжиж буй хүмүүсийг компьютерийнхээ хүчийг “ашиглуулахыг” хүссэн юм. Ийнхүү тэд 59 хоногийн дотор 50,000 ам.доллартой тэнцэхүйц Ethereum олборлож чадсан аж.
Хэн нэгэн таны утас эсвэл компьютерыг төрөл бүрийн зоос олборлоход ашиглаж байгаа тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Нэгт, интернет холболтын хурд удаашрах, хоёрт, таны төхөөрөмж хэт халах, улмаар гацах. Хэрэв эдгээрийг анзаарвал сэжиг бүхий апп, тоглоом зэргээ устгаж, интернет хөтчөө “reset” хийн цэвэрлээрэй.
Эх сурвалж: nbcnews.com