WEDEW нэртэй уг төхөөрөмж XPrize шагналын усны төрөлд ялалт байгуулж, зохион бүтээгчид нь 1.5 сая ам.долларын шагнал хүртжээ. Тус тэмцээн 2016 онд эхэлж байсан бөгөөд дүрэмд нь сэргээгдэх эрчим хүч ашиглан, агаараас өдөрт 2000 литр ус гаргах төхөөрөмж бүтээх ёстой гэж зааж байжээ. Мөн нэг литр усыг гаргаж авах өртөг нь 2 цент буюу 50 төгрөг гэж тусгасан байна.
Агаар мандалд ямагт 45 гунамал (1-ын ард 15 ширхэг тэг) литр ус байдаг. Дэлхийн 7 тэрбум хүний өдөр тутмын хэрэгцээнд 1.3-1.5 их наяд литр ус шаардлагатай гэнэ.
Одоогоор дэлхий дахинд 800 орчим сая хүн усны хомстолд нэрвэгдээд байна. Цэвэр ус гаргаж авах, давсгүйжүүлэх зэрэг арга хэт үнэтэй байдаг аж.
Харин дээрх төхөөрөмжийг нарны гэрэл, мод, цахилгаанаар ажиллуулж болох тул уур амьсгал, газарзүйн тогтцоос үл шалтгаалан ямар ч газарт ашиглах боломжтой. Skysource шагналынхаа мөнгийг ашиглан үйлдвэрлэлээ улам өргөжүүлж улмаар ашгийн бус байгууллагуудтай хамтран олон хүнд тулгамдаад буй усны асуудлыг шийднэ гэжээ.
Эх сурвалж: fastcompany.com