Дэлхийн маркетингийн хөгжлийн чиг хандлага, сүүлийн үеийн шинэ соргог мэдлэг, мэдээллийг хуваалцах, маркетингийн салбарт нэр хүнд бүхий шинжээчийн илтгэлүүдийг эх орондоо хүлээн авах, олон улсын болон дотоодын шилдэг компаниудын шинэ санаа, тэргүүлэх туршлагаас суралцах, маркетингийн салбарынхны хамтын ажиллагааны хүрээллийг тэлэх боломжуудыг олгож чаддаг Маркетингийн салбарын чиглэлээр хамгийн томд тооцогдох “Смарт 2018” чуулганыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Чуулганд үндсэн илтгэгчээр Сингапур улсын “Spikes Asia Festival of Creativity” арга хэмжээний захирал Joe Pullos, Филиппин улсын "Dentsu Aegis Network Philippines"-ын Гүйцэтгэх захирал Donald Lim, Оросын холбооны улсын "International Media Service" компанийн хамтран үүсгэн байгуулагч Валери Маштаков нар уригдан оролцож
- Дижитал маркетингийн амин чухал зүйлс буюу Дижитал хувьсгалд амжилттай төлөвших тренд, стратегиуд;
- Бүтээлч сэтгэлгээ яагаад чухал;
- Хэвлэл мэдээлэлд хүмүүсийн сэтгэл хөдлөл, датаг үр дүнтэй ашиглах зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.
Энэ удаагийн чуулганы онцлох хэсэг нь “CMO” судалгааны үр дүнг танилцуулах үндсэн итгэл болон Монголын тэргүүлэх компаниудын маркетингийн албаны захирлуудын оролцсон СМО TALK байсан юм.
Дотоодын бизнесийн байгууллагын маркетингийн албаны захирлууд, удирдах албан тушаалтнуудад тулгардаг бэрхшээл; баримталж буй маркетингийн стратеги; үйл ажиллагааны өнөөгийн цар хүрээ ба ирээдүйн чиг хандлага; зардлын хуваарилалтын одоогийн хэмжээ, ирээдүйн өөрчлөлт, суваг сонголт ба тэдгээрийн үр ашиг, шаардлагатай эсвэл дутагддаг ур чадваруудыг олж илрүүлэх зорилготой хийгдсэн энэхүү судалгаа болон СМО TALK нь маркетингийн бүх төвшинд ажиллаж буй хүмүүст тун хэрэгтэй болсныг оролцогчид онцолж байлаа.
МОНГОЛЫН МАРКЕТИНГИЙН ХОЛБОО