МХЕГ-аас хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийг шалгажээ
МХЕГ-аас хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийг шалгажээ. Эмнэлэг, лабораториудын бүртгэлтэй ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийг тулгахад олон төрлийн зөрчил илэрсэн байна.
Тухайн ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийгээгүй атлаа дэврийг нь бөглөсөн, зарим аж ахуйн нэгжүүдийн бүх ажилтны дэврийг нэг ажилтан цуглуулж авч яваад бөглүүлсэн, зарим лаборатори нэг өдөрт 300 шинжилгээ буюу бодит хүчин чадлаас хэтэрсэн тооны шинжилгээ хийснийг илрүүлжээ. Хэрэв худалдаа үйлчилгээний салбарын ажилтан нян тээж байвал тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн өвчлөх эрсдэлтэйг МХЕГ-аас анхаарууллаа. Иймд бүх орон даяар шалгалт явуулжээ.
12 жил өнгөрсөн ч 600 ТӨГРӨГ хэвээр байгаа, сурагчийн ҮДИЙН ЦАЙ
Хүүхэд хоногт хоол тэжээлээс авах илчлэгийнхээ 15 хувийг ҮДИЙН ЦАЙНААС авах ёстой. Гэвч бага ангийн нэг сурагч уг илчлэгийг 600 төгрөгийн үдийн цайнаасаа авч чадахгүй байна. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх шаардлагатай хэмээн УИХ-ын зарим гишүүн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачилсан билээ.
Мөн намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Ундармаа танилцуулахдаа “Үдийн цай хөтөлбөр эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Чихэрлэг бүтээгдэхүүн давамгайлж, илчлэг хүрэхгүй байна. Сургуулиуд үдийн цайны төсвөөс мөнгө үлдээж, өөр зүйлд зарцуулдаг. Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгон өргөжүүлж, шим тэжээлийн хэмжээг нэмэх шаардлагатай” хэмээж байсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
СОЁЛЫН ДОВТОЛГОО №21: Урилга хүлээн авч байгаа нь очно гэдгээ илэрхийлж буй хэрэг
Байгууллагын ой, тэмдэглэлт баяр ёслол, тоглолт, киноны нээлт гээд олон үйл ажиллагаанд оролцохдоо урилгыг хүлээн авах, түүн дээр бичигдсэн зүйлсийг анхаарч оролцох нь өөрийгөө болон тухайн байгууллагыг хүндэтгэж буйн илрэл билээ.
Үйл ажиллагаа эхлэх цагаас хоцорч ирээд, ноосон цамц, жинсэн өмдтэй, нэг хүний урилгатай атлаа дахин нэг хүн дагуулж ирэх, эсвэл урилгаа орхиод “би тэндээс эндээс явж байна, намайг танихгүй хүн байхгүй” гэх нь холгүй юм ярьж угтагчид хүндрэл учруулдаг гээд соёлгүй үйлдлүүд мэр сэр харагддаг.
Тэгвэл урилга хүлээн авах болон урилгад бичсэн тэмдэглэгээг хэрхэн ойлгох талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор Б.Гүндэгмаагийн зөвлөгөөг хүргэснийг ЭНД дарж хүлээн авна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврийн асуудлаар ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо төвтэй Олон улсын зам тээврийн холбооны байранд зочилж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттотой уулзаж бүс нутгийн зам тээврийн асуудал, ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцав.
Уулзалтын эхэнд талууд олон улсын тээврийг хөнгөвчлөх ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцаж, олон улсын тээврийн салбарын хөгжлийн төлөв байдлын хүрээнд санал бодлоо солилцов. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Шөнө гэр нь шатсанаас таван хүн амиа алджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгойгийн алба хаагчид 10.24-ний өдрийн 04:37 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 04:45 цагт очсон байна. Тэднийг очиход таван ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг 17 минут ажиллаж унтраажээ. Гэвч уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөн нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.