Өнөөдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун сайхан байлаа.
Харин өнөөдрөөс баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.
Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.