Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий сайд нар болон УИХ-ын гишүүдийн хамааралтай аж ахуйн нэгжүүд зээл авсан талаарх мэдээллүүд цацагдаж эхэллээ.
Энэ талаарх хэргийн судалгааг ч Авлигатай тэмцэх газарт хэдийнээ эхлүүлсэн талаар аравдугаар сарын 25-ны өдөр болсон АТГ-ын хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.
Жишээ нь, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан" компани тавдугаар сард зээл авсан бөгөөд эх нярайн сувилгааны чиглэлээр зээлийг зарцуулсан хэмээн мэдэгдсэн. Тэгвэл сайд Я.Содбаатарын АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийн 2017 оны тайланд энэхүү компанийн нэр орсон болохыг харж болно.
УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” ХХК мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан байна. Түүний Хөрөнгө орлогын мэдүүлгийн 2016, 2017 оны тайланд энэхүү компани дурьдагджээ.