Б.Отгонтөгс:
Боловсрол:
1986 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль төгссөн,
1992 онд ЗХУ-д Москвагийн Улсын их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалавр,
1998 онд ИБУИНВУ-д Манчестрийн Их сургуульд эдийн засгийн ухааны магистр,
2010 онд АНУ-д Колумбийн их сургуульд боловсролын эдийн засгийн докторын зэрэг тус тус хамгаалсан.
Ажилласан байдал:
1995 оноос МУИС-д эдийн засгийн онолын багшаар,
2011 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн орлогч захирал,
2014 оноос МУИС-ийн Төгсөлтийн Дараах сургуулийн захирал,
2012-2016 онуудад Монгол Банкны Бодлогын Зөвлөлд хараат бус гишүүнээр томилогдон тус тус ажилласан,
2016-2018 онуудад АНУ-ын Вашингтон хот дах American University-ийн эдийн засгийн тэнхимд цагийн багш, зочин судлаачаар уригдан ажилласан.
2018 оны 9 сараас МУИС-ийн эдийн засгийн тэнхимд багшилж байна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Гадны банкны салбарууд нээгдсэнээр жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь хөл дээрээ боссон улсууд бий

Гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний аюулгүй байдал хоёр ямар сэжмээр холбогддог вэ?
Гадаадын хөрөнгө оруулалтын хувь тодорхой хэмжээнээс ихсэх, эсвэл зарим салбар руу хэт орох тохиолдолд далайд гарцгүй, жижиг эдийн засагт “аюулгүй байдалд яаж нөлөөлөх вэ” гэх асуудал тулгарна. Бусад тохиолдолд энэ хоёр ойлголт зэрэгцээ оршино.
Гадны банк зэх зээлд орж ирвэл зээлийн хүү буурна гэж зарим нь үздэг. Харин зарим нь “үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй” гэдэг. Таны бодлоор?
Гадны банкууд орж ирснээр зээлийн хүү буурна гэсэн иргэдийн хүлээлттэй би санал нэг. Эдийн засгийн онолоороо төгс өрсөлдөж байгаа банкуудын тоо, хүч чадал нь нэмэгдэх тусам үйлчилгээний цар хүрээ, зээлийн хэмжээ нь ихэсч, хугацаа, хүү нь буурах явц гарна. Манай улсын хувьд гадны банк орж ирснээр үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдэг судалгааг би олж хараагүй. Хэн нэг нь эдийн засгийн онолын хувьд энэхүү судалгааг хийж байгаа эсвэл хийсэн байхыг үгүйсгэхгүй, би хараагүй л гэсэн үг. Бидэнтэй адилхан 1990 онд зах зээлийн эдийн засагт орсон Вьетнам, Камбож, Латви, Эстони зэрэг улсад гадны банкны салбарууд нээгдэж зээлийг боломжийн нөхцөлөөр олгосноор жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь хөл дээрээ боссон гэх судалгааг бол харин уншсан.
Улаанбаатарт гадны улс орны сүлжээ дэлгүүрүүд нээгдэж эхэллээ. Яг энэ цаг мөчтэй зэрэгцээд НМХГ-аас “орон сууцны 1 давхрын цайны газруудыг хаана”, нийслэлийн удирдлагуудаас “ТҮЦ-дэд хүнсний бүтээгдэхүүн зарахыг хориглоно” гэх мэт шийдвэрүүд ярих болсон нь зөв үү?
Жижиглэнгийн худалдаа буюу найман нэрийн барааны дэлгүүр гээд 1990-ээд оноос хойш хийж ирсэн энэ бизнес бол үнэхээр төгс өрсөлддөг гэж бид хичээлдээ заадаг. Жишээ нь, талхыг хажуугийн мухлагаасаа хэдэн төгрөгөөр нэмүү зарах вэ гэдэг бодлогоо өөрсдөө тодорхойлдог. Үүн дээрээ хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн гэх мэт стандартууд мөрдөнө. Харин гадны улс орны санхүүгийн өндөр боломжтой, 30-40 жилийн know-how-тай, монголд байхгүй барааг татаастай үнээр дотоодын зах зээл дээр зарж борлуулж байгаа тэр дэлгүүрүүд орж ирэх нь төгс зах зээл дээр тэнцүү биш өрсөлдөөнийг бий болгоно. Энэ нь хоёр талтай. Сайн тал нь өрсөлдөөнийг сайжруулна. Дотоодын жижиг дэлгүүрийн эзэд тэр сүлжээ дэлгүүрүүдээс бараагаа яаж өрдөг, иргэдэд яаж үйлчилдэг зэргийг нь харж туршлага болгон нэвтрүүлж, өрсөлдөх боломж нэмэгдэнэ. Сөрөг тал нь хөрөнгө, технологи, туршлагын хувьд тэнцвэргүй байдал бий болж зах зээлээс шахагдана. Бусад улс орны хувьд жижиглэн худалдааны зах зээлдээ гадаадын 7/11 ч юм уу том сүлжээг оруулахдаа нэлээд болгоомжтой ханддаг юм билээ. Газар зүйн байрлал, үнийн түвшинг нь зааж өгдөг. Үнийн dumping буюу зах зээлийн бодит үнээс доош үнээр зарахгүй байхыг тогтоож өгдөг. Манай улс ч өөрөө “Дэмпингийн тухай” хууль, худалдааны бодлоготой. Мөн бид Олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон учир дэмпинг явуулахгүй байх үүрэг хүлээдэг. Тиймээс ижил төгс нөхцөл бий болгох ёстой. Үйлчлүүлэгч хүний хувьд мэдээж сайхан. Жижиглэн худалдааны нэг дэлгүүрийн цаана 5-6 ам бүл амьдардаг. Тэдний амьжиргаа, ядуурлын түвшин, эрүүл мэнд боловсролд оруулах цаашдын хөрөнгө оруулалтынх нь хандлагыг аваад үзвэл тэд л илүү их хохирох магадлалтай. Гэхдээ бид ямар ч өрсөлдөөнгүй найман нэрийн дэлгүүртэйгээ байя гэсэн үг огт биш. Харин энэ байдлыг ашиглаад яаж тэр сүлжээ дэлгүүрүүд шиг болох вэ гэдэг дэмжлэгийг үзүүлж МҮХАҮТ, эсвэл нийслэлээс сургалт явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол жирийн хүмүүс энэ том өрсөлдөөнд хохирно гэсэн үг.

Гэтэл шатахууны жижиглэнгийн худалдаан дээр яагаад гадны хөрөнгө оруулагчийг үл зөвшөөрдөг юм бол?
Аль ч улсад шатахууны бизнес төгс өрсөлдөөнт зах зээл байж чаддаггүй. Монополь өрсөлдөөнт зах зээл байж хэд хэдэн том компани зах зээлээ хянаж байдаг. Улмаар гадны өрсөлдөгч оруулахгүй байх боломжийг эдийн засаг, хууль эрх зүйн маш том хүчээр өөрсдөдөө бий болгодог. Мэдээж жижиг худалдааны зах зээлдээ гадны өрсөлдөгч оруулж байгаа юм чинь энэ салбарт ч гадны хөрөнгө оруулагч оруулахад болохгүй юмгүй байх. Гол нь өнөөх Дэмпингийн хуулиа сайтар мөрдөх, хөндлөнгийн аудит нь үйл ажиллагаагаа сайн хийх хэрэгтэй болов уу.
Хэрэглэгч, бизнес эрхлэгчид, улсын эдийн засгийн аюулгүй байдал, гадны хөрөнгө оруулагчид гэсэн дөрвөн талын аль нь давуу байх ёстой вэ?
Ер нь улс орны эдийн засагт хэн нь илүү жин эзэлдэг вэ гэдэг маргаантай асуудал. Эдийн засгийн ухааны жирийн нэг багш “тэр нь жингийн туухайд илүү” гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ аль ч улсад Үндсэн хууль гэдэг зүйлээ л урдаа барих ёстой. Үндсэн хуульд аюулгүй байдал нэгдүгээрт гэж заадаггүй. Харин иргэдээ л нэн тэргүүнд тавьдаг. Бид ямар нийгэм байгуулах гэж зорьж байгаа вэ түүнд зориулсан аюулгүй байдал, нийлүүлэгч компаниудын үйл хөдлөл, Засгийн газрын бодлого байх ёстой. Иргэдийн тайван, аюулгүй байдал бүх талаас нь хангасан улс байгуулах гэж байгаа бол иргэдийн амьдралд хэрэгцээтэй сайхан зүйлсийг бүтээж байна уу, агаарын бохирдлыг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гэдэгт л бүх анхаарлаа тавих нь зөв. Үүний тулд цэвэр өрсөлдөөнөөр байна уу, дотоодын компаниуд нь гадныхтай өрсөлдөөд дийлэн гарах уу гэдэг нь дараагийн асуудал. Иргэдийн төлөө л дээрх бүх үйлчилгээ байх ёстой.
Валютын зохицуулалтын тухай хуулийг Та юу гэж харж байна?
Төв банкны үндсэн үүрэг нь үнийн хэлбэлзлийг барих. Гэтэл ерээд оноос хойш Төв банкыг валютын ханшийг барих ёстой гэдэг хүлээлттэй байлаа. Энэ хуулийн шинэ өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулалтын улмаас валютын зах зээлд бий болдог савлагааг хэн хариуцаж хариу үйлдэл хийх вэ, Төв банк уу, Засгийн газар уу гэсэн үүрэг хариуцлагыг тодорхой болгоно бодож байна. Харин аливаа гүйлгээг монгол төгрөгөөр хийх ёстой гэдэг нь өрөөсгөл байж магад. Яагаад гэвэл банкуудын өөрсдийн хүчин чадал хэр билээ. Хэдхэн секундын дотор таван тивийн том том хөрөнгө оруулалтын сан, арилжааны банкуудтай чөлөөтэй шилжүүлэг хийх хүчин чадал одоогоор байхгүй бол бид олон улсад өсөж яваа хөрөнгө оруулалтыг дуудах нэр хүндээ алдах болов уу гэж айж байна. Ядахад манайх засаг захиргааны хяналт ихтэй. СБД-ийн татварын нэг байцаагч “шилжүүлэхгүй” гэчихвэл хэдийгээр маш өндөр үндэслэлтэй татгалзах шалтгаан байж болох ч шилжүүлэг хийж чадахгүй алдах тэр хугацаанд манай улсын нэр хүнд олон улсад унах магадлалтай. “Монгол Улсын банкны систем, эдийн засаг нь шилжүүлэг хөрвүүлэг хийх чадваргүй” гэж л ярих болохоос Бат гэдэг байцаагч, эсвэл Баатар гэдэг банк шилжүүлээгүй гэж ярихгүй. Тэгэхээр бид их том юм алдах гээд байж магад гэж бодоод байна. Дээр нь долларыг төгрөг болгоно гэдэг зардалтай.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Эдийн засгийн мэдээлэл тэгш, нээлттэй, энгийн байх ЁСТОЙ

Эдийн засаг мэдээлэл хоёр харилцан хамааралтай байна. Мэдээллийн тэгш бус хүртээмжээс болоод зарим иргэд эдийн засгийн хохирол амсахад хүрэх нь ч бий. Иргэд гэлтгүй улс орны бодлогын шийдвэр гаргахад ч нөлөөлөөд байх шиг?
Иргэд тэгш байдлаар нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэх вэ гэхээр мэдээллийг тэгш хүртээх байдал л хамгийн чухал. Төмөр зам, цахилгаан станц, эсвэл онгоцны буудал ч юм уу, ЭТТ-н хувьцааг иргэдэд хэрхэн хүргэх юм бол гэх мэт энгийн мэдээллүүдийг эдийн засгийн бодлого боловсруулагчид маш энгийн байдлаар иргэдэд ойлгуулах ёстой. Яам бүр өөрсдийнхөө чиглэлээр ЗГ-ын Хэрэг эрхлэх газар ойлгуулдаг байх нь чухал. “Бидний төсвийн хязгаарлалт ийм, манай зорилго ийм. Тэгэхээр бид төмөр замын эхний хэсгийг энэ жил, дараа жил энийг гэх мэтээр таван жилийн дотор ийм төгрөг зарцуулж барьж дуусгах бөгөөд арван жилд зарлагаа нөхнө” гэх мэтээр яагаад ярьж болдоггүй юм. Бид татвараа төлж байгаа учир зарцуулалтыг нь мэдэж байх учиртай. Нийгмийн бухимдал, үл ойлголцол, үл итгэлцэл чинь мэдээлэл тэгш бусаар тархаж байгаатай холбоотой.
Манай улсын далд эдийн засгийн хэмжээ хэр том бэ?
Манай ДНБ-ий 33 хувьтай тэнцэнэ гэж судалгааг 2004 онд гаргасан байсан. 2016 онд гаргасан судалгаагаар 18-22 хувь гэж байсан. Яаж хэмжиж, тодорхойлохоос хамаарна. Өршөөлийн тухай хуулиар харж байхад 1/3-тай тэнцэх болов уу.
Далд эдийн засгийг бууруулах туршлага юу вэ?
Татварын таатай нөхцөл.
Тэгвэл одоо байгаа татвар аж ахуйн нэгжүүдэд дарамт болохоор хэмжээнд байгаа гэж үү?
Үгүй, үгүй. Манай татварын түвшин бусад улстай харьцуулахад хамаагүй бага. Татварын тааламжтай нөхцөл гэдэг нь татвар хураалтын амар хялбар байдал, бүртгэлд орох хялбар байдал зэрэг процесс нь шууд хамаатай. Гэхдээ манайх сайжруулж байгаа гэж бодож байна. Татварын хуулийн шинэчилсэн өөрчлөлтөд хуульд заасан түвшнээс бага бол заавал дөрвөн улирал тайлан мэдүүлэх албагүй ч гэдэг юм уу. Ийм нөхцлүүд нь хялбар болсоор байвал далд эдийн засгийн хэмжээ буурна. Манай далд эдийн засаг бол зэвсгийн наймаа, хар тамхи шиг засч болшгүй зүйл биш. Тийм учир бүртгэлийн амар хялбар байдал, таатай нөхцлүүдийг бий болгоход л дорхноо ил гараад, засраад явна.
Манайх шиг жижиг, хоёр орны хооронд хавчуулагдсан улс эдийн засгийн ямар бодлого явуулах нь зүйтэй вэ?
Нээлттэй. Хоёр том хөрштэй маань сайхан харьцаатай эдийн засгийн том том хүчнүүд байгаа. АСЕАН-ы хамгийн том гишүүн нь БНХАУ. Европ тивийн том төлөөлөл нь ОХУ. Зөвхөн хоёр хөршөөрөө гарцаа хааж болохгүй. Олон улсын гэрээ хэлцлүүд бол бидний хувьд том давуу тал. Хэдийгээр газарзүйн байршлын хувьд төвөгтэй ч гэсэн олон улсын бодлогын хувьд таатай нөхцөлтэй шүү дээ.

2019 онд дэлхийн эдийн засаг хямрах эрсдэлтэй. Харин бид...

Та Олон улсын Валютын сангийн томоохон хуралд яваад ирлээ. Хурлын сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
Дэлхийн банк, Олон улсын валютын сан хамтран жил бүр тойм хурлаа хийдэг. Энэ удаагийн хурал Индонезид болж, 15 мянган хүн оролцлоо. Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде дэлхийн эдийн засгийн байдал эгзэгтэй үе шат руу орж байна. 1998-1999, 2008-2009 онуудад дэлхий санхүүгийн хямралыг давсан. Гэтэл одоо 2018, 2019 онуудад мөн адил энэ үйл явц давтагдах магадлал бий болжээ. Манайх шиг жижиг улсад энэ бол том дохио гэж бодож байна.
Одоо болох гэж байгаа хямрал уу?
Тийм. Энэ удаагийнх нэгдүгээрт, дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн болох АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны тарифын адармаатай хэлцлүүд хийгдэж байна. Хоёрдугаарт дэлхий даяараа харилцан өрийн хэмжээ ихэсч байна. Хэрвээ өр зээлээ буцааж авъя гэвэл нөгөө улс нь дампууралд хүрэх энэ нь бүс нутаг, цаашлаад дэлхийн хэмжээнд нөлөөлөх сөрөг нөлөө болж байна гэсэн үг. Тиймээс жижиг том гэлтгүй улс орнууд эдийн засгийн бэлтгэлтэй байж, төсөв мөнгөний бодлогоо явуулахдаа болгоомжтой, анхааралтай байх хэрэгтэй болов уу. Эдийн засгийн хямралыг даван туулахад хүмүүсийн хүлээлт зөв байх ёстой. Мөн хямралын эсрэг явуулж байгаа бодлого нь хурдан шуурхай, зөв, иргэдэд ойлгомжтой мэдээлэлтэй л байх нь зөв юм. Бид хятадын эдийн засгаас хамгийн их хамааралтай. Манай хамгийн том худалдааны түнш болох америктай “эвгүй харилцаатай” болоод ирнэ гэхээр бидний импортолдог ган, хайш, хадаас гээд бүтээгдэхүүн бүхэн 25-30 хувиар үнэ нь нэмэгдэнэ гэсэн үг. Импортын үнэ нэмэгдэх нь инфляци нэмэгдэх эрсдэлийг дагуулна. Валютын ханшны савалгаа ийм өндөр байхад бид мөнгөний бодлогын сонголт хийх нөхцөл гарч ирнэ. Тийм учир бодлого хэрэгжүүлэгчид маань болгоомжтой, алсыг харсан, дэлхийн эдийн засагт болж байгаа үйл явцыг анзаарч байх нь чухал юм. Дахиад хэлэхэд, хямралыг давах нэг гарц бол зөв, тэгш хүртээмжтэй мэдээлэл. Жирийн иргэдийн хүлээлт ойлгомжтой, хямралыг хэрхэн давахыг мэддэг байх нь чухал. 1998 онд болсон хямралаар Өмнөд Солонгосын Төв банк нь алтны нөөцөө барсан. Байдал эвгүй болоход иргэд өөрсдийн хэрэгцээнийхээ алтыг өгч байсан. Яагаад тэгсэн гэхээр иргэд нь нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй байсан гэсэн үг. Эдийн засаг хэцүүднэ гэвэл их хэмжээний зээл авах байсан бол боддог, зөв сонголтыг хийдэг болно.
2019 оны төсөвтэй та танилцсан уу. Энэ дэлхийн хямралын нөлөөллийг тооцож үзсэн байна уу?
Би 2019 оны төсвийг бусад жилийнхээс ялгаатай, бодлогын том өөрчлөлт ороогүй, яам тамгын газар болон хөтөлбөрүүдэд тавигдаж байгаа мөнгөний хэмжээ нь зөрөх хэмжээний л өөрчлөлт орсон юм билээ.

Тэгэхээр болзошгүй хямралыг урьдчилан харж чадсан төсөв бол биш байх нь ээ?
Биш, холбоогүй төсөв. Гэхдээ яахав төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар зохицуулж болох байх.
Та ямар салбар хуралдааныг сонгож суусан бэ?
Би Рио Тинтогийн төлөөлөгч оролцсон Artificial intelligence /Хиймэл оюун ухаан/ салбар хуралдаанд суусан. Орчин үеийн бизнест хиймэл оюун ухааныг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар ярихад Рио Тинто "43 ширхэг жолоочгүй том машиныг ажиллуулж эхэлсэн. Хүн ажиллуулахгүй байх нь компанийн эдийн засагт ихээхэн ач холбогдолтой" гэж бахархан ярьж байна. Тэгэхээр нь би “танай компани манай улсад Оюутолгой гээд том төсөл хэрэгжүүлдэг. Хиймэл оюун ухаан энэ төсөлд хэрхэн нөлөөлөх талаар тайлбарлахгүй юу” гэтэл “Оюутолгой дээр бид хиймэл оюун ухаан ашиглах төлөвлөгөөгүй. Энэ дээр бид өөрчлөлт хийхгүй” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг гээч? Энэ бол тэр том компани Оюутолгой төсөлд тийм их ач холбогдол өгөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд эдийн засаг хямарвал гол бус зүйлсээ царцаана шүү дээ. Эдийн засгийн хямралаас биднийг аврах ганц зүйл бол уул уурхай. Тиймээс 34 хувь нь 66 хувиа хүндэтгэсэн, харилцан ашигтай, нэгнээсээ хамаарсан гэдгээ ойлгосон байдлаар явахгүй бол хатуу хуулиудаар дэгээ тавьсан байдлаар явбал хэцүү л байх. Гадаад зах зээл дээр зэсийн үнэ унах бол биднээс хамааралгүй асуудал. Рио Тинто 2/3-ыг нь үүрнэ. Үүнийг хамтдаа эдийн засгийн аргаар давбал дүүрч. Гэтэл манай улсын зүгээс захиргааны аргаар дарах гэж оролдох нь буруу. Энгийн иргэд бид л хэцүүднэ. Бид 2014-2015 оны уналтаасаа гарч чадаагүй байтал дахиад л хямрал ирэх нь. Бусад улсууд хямралаасаа гарчихсан.
Бусад улсууд хэдэн онд иргэд нь хэдий хэмжээний орлоготой байх талаар тодорхойлоод явж байна.
Гэтэл бид хэзээ манай улсын нэг хүнд ноогдох ДНБ 5000 америк долларт хүрэхийг мэдэхгүй л явна. Одоо бол нэг хүнд 2870 доллар ноогдож байгаа. Хэдэн дарга нар нь “манай нам мундаг ажиллаж байна” л гэх. Ямар нам, яаж ажиллаж байгаа нь иргэнд ямар ч хамаагүй. Надад миний орлого л 5000 америк долларт хүрэх нь чухал.
Ярилцлага өгсөнд баярлалаа.