Эхээсээ төөрсөн бамбаруушийг Баян-Уул сумын малчин Б.Баттөмөрийн хотонд өвөлжүүлэхээр болжээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-11-10 11:58 GMT+8

 


Дорнод аймгийн Баян-Уул сумын гуравдугаар багийн нутагт өвөлжиж буй малчин Б.Баттөмөрийн хотонд аравдугаар сарын дундуур эхээсээ төөрсөн баавгайн бамбарууш иржээ. Тус сумын нутагт сүүлийн 30-аад жилд баавгай үзэгдээгүй хэмээн нутгийн иргэд ярьж буй бөгөөд энэ бамбарууш Оросын нутгаас ирсэн байх гэцгээж байна. 

Бамбарууш айлд ирснээс хойш хэдэн цагийн дараа алга болоод зургаа хоногийн дараа дахин малчин Б.Баттөмөрийнд эргэж иржээ. 

​Дархан цаазат, ховор амьтны талаарх мэдээллийг сумын удирдлагууд Аймгийн захиргаа болон БОАЖЯ-нд хүргэсний дагуу яам, аймгийн захиргаанаас албаны хүмүүс очиж танилцаад айлд нь өвөлжүүлэхээр болсон байна. Бамбарууш өвс, сүү, хүнсний ногоогоор хооллодог. 

Хэдийгээр нялх ч араатан амьтан учир аюулгүй байдлыг ханган, өвөл ичихэд нь зориулан нүх ухаж, хүн, мал ахуйд аюул учруулахгүй болгосон аж. Баян-Уул сум ийн "амьтны парк"-тай болж, нутгийн иргэд бамбарууш харахаар сумын төвөөс баруун тийш 40 гаруй км-ийн зайд орших малчин Б.Баттөмөрийнх рүү зорих болжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3161 санал өгсөн байна.

Дээшээ