Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг эргэн саная.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий сайд нар болон УИХ-ын гишүүдийн хамааралтай аж ахуйн нэгжүүд зээл авчээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан" компани тавдугаар сард зээл авсан бол УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” ХХК мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан байна.
Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрийнхэнд орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэж, энэ сарын 24-нд орон сууцыг нь хүлээлгэн өглөө.
Энэ сарын 24-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатжээ. Таван ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатсанаас гал түймэрт нэр, хаяг, нас хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөн нас баржээ.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас Сүнсний баяр тэмдэглэийг хориглосон шийдвэр гаргажээ. Сүнсний баяр аравдугаар сарын сүүлийн долоо хоногт болдог. Манай улсын тэмдэглэн өнгөрүүлэх баярын тоонд албан ёсоор ордоггүй ч хүүхэд, залуусын дунд түгээмэл тэмдэглэдэг баярын нэг тул дээрх шийдвэрийг гаргажээ.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ
Хүүхэд хоногт хоол тэжээлээс авах илчлэгийнхээ 15 хувийг ҮДИЙН ЦАЙНААС авах ёстой. Гэвч бага ангийн нэг сурагч уг илчлэгийг 600 төгрөгийн үдийн цайнаасаа авч чадахгүй байна. Энэ асуудлыг сэтгүүлч Б.Нямдарь "12 жил өнгөрсөн ч 600 ТӨГРӨГ хэвээр байгаа, сурагчийн ҮДИЙН ЦАЙ" нийтлэлдээ хөндсөн юм.
САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА
Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” цахилгаан автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болсон. Энэ тухай Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай сэтгүүлч Э.Онон ярилцлаа. Тэрээр цахилгаан автобус жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч хэрэглэж, зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой гэсэн юм.
Dell, Amazon компаниудад ажиллаж, Biznetwork сайтыг байгуулсан В.Баярсайхан өнөөдөр LendMN-ээр овоглох болжээ. Lend Wallet хэмээх шинэхэн үйлчилгээгээ танилцуулсан түүнийг бид энэ удаагийн GoGo Cafe буландаа зочноор урилаа.
Одоогоос арван жилийн өмнө чихний дунгийн суулгацын мэс заслыг Aid ЧХХ эмнэлгийн эмч А.Өлзийбаяр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Л.Бямбасүрэн эмч нар манай улсад амжилттай нэвтрүүлжээ.
Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн мэс заслыг 120 орчим хүнд амжилттай хийгээд байгаа бөгөөд гурван жилийн өмнөөс өндөр өртөгтэй хагалгааны тоонд орж, илүү олон хүнийг бусадтай саадгүй харилцах эхлэлийг тавьж байгаа аж. Чихний дунгийн суулгац мэс заслын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Л.Бямбасүрэнтэй сэтгүүлч Р.Адъяасүрэн ярилцлаа.