Нэгэн үе Монголд импортоор орж ирж байсан “Монмилк” сүүг монголчууд сайн мэдэх билээ. “Монмилк” сүү, тараг, зайрмаг, хүүхдийн нэмэлт тэжээл зэрэг олон төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Менгню” /орчуулбал “Монгол үхэр”/ компани өдгөө дэлхийд 10-т, Азидаа хоёрдугаарт бичигдэж байна.
Тус компани 1999 онд нэгэн байшингийн нэгдүгээр давхарт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2002 онд буюу гурван жилийн дотор 2 тэрбум юанийн ашиг /өнөөдрийн ханшаар 700 тэрбум төгрөг/ олжээ. Харин өдгөө Хөх хотод үйл ажиллагаагаа явуулж буй тус үйлдвэрийг 2007 онд ашиглалтад оруулсан байна.
Түүхээс сөхвөл, одоогийн “Менгню” компанийн гол өрсөлдөгч, Хятадын бас нэгэн томоохон сүү, сүүн, бүтээгдэхүүний үйлдвэр болох Yili-д ажиллаж байсан Ню Гөншен гэх хүн 1999 онд “Менгню” үйлдвэрийг үүсгэн байгуулж, өөрийн овгийг үйлдвэрийнхээ нэрд оруулсан байна. Түүнчлэн Ню гэдэг нь үхэр гэсэн утгатай үг бөгөөд орчуулбал “монгол үхэр” гэсэн үг ажээ.
Тус үйлдвэр нийт таван зүйлийн 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба бүрэн автоматжсан тул нэг ээлжинд 55 хүн, өдөрт гурван ээлж солигдон ажилладаг байна. Мөн дөрвөн цаг тутамд ариутгал цэвэрлэгээ хийдэг ажээ.
2000 онд Өвөрмонголыг хөгжүүлэх урианд олон үйлдвэр, аж ахуй нэгжүүд нэгдэж байсан бөгөөд улсаас уг үйлдвэрт дэмжлэг үзүүлснээр өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж үздэг. Сүүний ийм том үйлдвэртэй учраас Хөх хотыг “Хятадын сүүний хот” хэмээн нэрлэдэг болжээ. Хот руу ороход л “Сүүний хот” гэсэн хаяг угтах аж.
Цаг тутамд нэг тоног төхөөрөмж 200 мянган ширхэг бүтээгдэхүүн гаргадаг байна. 2017 онд 60.2 тэрбум юанийн орлоготой ажилласан бол 2018 онд 70 тэрбум юанийн орлоготой ажиллах зорилго тавьж байна хэмээн тус үйлдвэрийн тайлбарлагч Лю Фан хэллээ.
Нийт 1,2 сая үнээтэй бөгөөд үйлдвэртээ өдөрт 2000 тонн сүү тээвэрлэн ирдэг байна.
Тус компани модоо өөрсдөө тарьж ургуулан цаас, сав баглаа боодол үйлдвэрлэдэг дэлхийд хоёрдугаарт ордог Хятадын нэгэн томоохон үйлдвэртэй хамтран ажиллах болжээ.
Тус улсын өнцөг булан бүрээс “Менгню” компанийн бүтээгдэхүүнийг олж харах боломжтой бөгөөд Хөх хотод байрлах тус үйлдвэрээс гадна дэлхий даяар 58 салбартай гэнэ.
Тус компани 2003 оноос Хятадын болон гадаадын баг тамирчид, Хятадын сансрын нисгэгчид болон 2008 оны олимпийн наадмыг мөн ивээн тэтгэжээ.
“Менгню” үйлдвэр өдгөө АНУ-ын NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоог ивээн тэтгэн хамтран ажилласнаас хойш 12 жил өнгөрсөн байна. Мөн 2017 оноос Дэлхийн хөл бөмбөгийн холбоо зэрэг спортын томоохон байгууллагуудыг мөн ивээн тэтгэж байна.