ФҮҮДЭКС 2018 үзэсгэлэнгийн "Органик хоол хүнс боловсруулалт үйлдвэрлэл" ангилалд оролцогч, органик бяслаг үйлдвэрлэгч Fine cheese ХХК-г танилцуулж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://finecheese.mn-с аваарай.
МОНГОЛ МАЛЛАГАА
Сүүний чанар маллагаанаас шууд хамаарч байдаг. Дэлхий нийтээрээ техник, технологи дээр тулгуурласан үйлдвэрлэлрүү шилжиж буй өнөө үед органик - эрүүл хүнсний хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Харин органик бүтээгдэхүүн нь автоматчиллаас бус хүний гараас бий болдог. Иймд бид үйлдвэрлэлдээ МОНГОЛ МАЛЛАГАА буюу малчин - саальчин хүний малаа гэх сэтгэл шингэсэн фермерийн аж ахуйг давхар эрхэлдэг. Ингэснээр, сүүнийхээ хангалтыг 100% өөрсдөө бүрдүүлдэг бөгөөд чанарын хяналтыг мөн өөрсдийн эрүүл ахуйн лабораторид хийж гүйцэтгэдэг нь манай бяслагны үйлдвэрийн нэг том давуу тал юм.
ХИМИЙН НЭМЭЛТГҮЙ ОРЦ
Химийн нэмэлтгүй цэвэр байгалийн гаралтай орц, тэдгээрийн чанарын хяналт болон үйлдвэрлэлийн технологи буюу аргачлалын нийлэмжээс эцсийн бүтээгдэхүүн маань бий болдог. Органик бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн гар дээр үргэлж шинээрээ буюу үйлдвэрээс шууд хүргэгдэн очдогоороо онцлог юм.
ҮХЭР БҮРТ ЭРХ ЧӨЛӨӨ
"Үхрийн эрх чөлөө" гэхээр та магадгүй гайхаж мэднэ. Бид "эрх чөлөө" гэдэг ойлголтыг үхрийнхээ амарч, бэлчих нөхцлийг хангасан орчин, бэлчээрийн талбай, цэвэр ус, эрүүл тэжээл зэргээр тодорхойлдог. Өвчлөх, гэмтэх зэргээс урьдчилан сэргийлсэн тогтмол үзлэг, эмчилгээг мөн хийдэг. Мэдээж хэрэг энэ бүхэн дээр туршлагатай малчин, саалчид маань нэмэгдэнэ.
Хэзээ: 2018 оны 11 сарын 9-11-нд
Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК
Дэмжигч: ХХААХҮЯ, МҮХАҮТанхим
Цахим хуудас: www.foodexmongolia.com
Холбоо барих: 11 344010, 99327056
Цахим шуудан: info@expomongolia.mn