Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль /АУНХИС/ Монголоос 2019 оноос эхлэн таван жил дараалан жил бүр 10 хүртэлх оюутныг тэтгэлэгтэй суралцуулахаар боллоо.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон тус сургуулийн ТУЗ-ийн тэргүүлэгч Такаги Күнинори нар гарын үсэг зурлаа.
АУНХИС-ийн ТУЗ-ийн тэргүүлэгч Такаги Күнинори:
АШУҮИС-иас нэг оюутанд 35 сая иен /өнөөдрийн ханшаар 801 сая төгрөг/ зарцуулан суралцуулж байна
“АУНХИС нь Японы хувийн томоохон дээд сургууль. Сургууль маань тухайн улсын эрүүл мэнд нийгмийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэж боддог. Энэ удаад бид тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Гурван жилийн өмнөөс Монголын АШУҮИС-тай хамтран ажиллаж байна. Тус сургуулиас бид сайн сурлагатай бакалаврын оюутныг тэтгэлгээр суралцуулж, нэг хүүхдэд 35 сая иен /өнөөдрийн ханшаар 801 сая төгрөг/ зарцуулж байна. Өндөр дүнтэй тэтгэлэг.
Бидний хүндэлж явдаг Элчин сайд асан Шимизү надад “Та Монголын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах ажил хийгээч” гэсэн хүсэлтээ хэлсэн. Ингээд бид энэ хөтөлбөрийг хийхээр болсон.
Одоогоор Монголд сургадаггүй хэл яриа, хөдөлгөөн засал, сонсгол зэрэг мэргэжлүүд тэтгэлэгт хөтөлбөрт орсон.
Бид Монгол төдийгүй Хятад, Вьетнам улстай мөн хамтарч ажилладаг. Долоо хоногийн өмнө гэхэд Вьетнамд томоохон оношилгооны төвийг хамтарч нээлээ. Оношилгооны төвийг нээхээс өмнө Японд Вьетнамаас олон эмч, докторуудыг сургасан. Тэднийг оношилгооны төвд асуудалгүй ажиллах байх гэж бодож байтал нэг санаа зовоосон асуудал тулгарсан юм. Энэ нь оношилгооны төвд зөвхөн эмч төдийгүй сувилагч, техникч, лаборант зэрэг олон хүний туслалцаа хэрэг болдог тул ганц эмчийн хүч хөдөлмөр хүрэлцдэггүй юм байна гэдгийг ойлгосон.
Тиймээс өнөөдөр зарлах гэж буй тэтгэлэгт эмчид тусалдаг сувилагч, техникч зэрэг бусад мэргэжлээр сургах юм. Мөн одоогоор Монголд сургадаггүй хэл яриа, хөдөлгөөн засал, сонсгол зэрэг мэргэжлүүд тэтгэлэгт хөтөлбөрт орсон.
Тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна хоёр орны сургалтууд, япон багш нараах Монголд хичээл заалгах гэх мэт үйл ажиллагаа явуулах боломжтой." гэлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:
"Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд жил хүрэхгүй хугацааны дараа Японы менежменттэй эмнэлгийг бид хүлээж авах гэж байна. Энэ эмнэлэг бол хамгийн орчин үеийн шийдэлтэй, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг юм. Энэ эмнэлэгт Япон улсад анагаахын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн монгол залуучуудаа бид ажиллуулах бодолтой байна.
Өнөөдрийн гэрээ бол энэ эмнэлэгт ажиллах хүмүүсийг бэлтгэхэд дорвитой зүйл болно. Энэ гэрээг зурахад Япон улсаас Монгол улсад суугаа шинэ болон хуучин элчин сайд нар хамгийн их санаачилга гарган ажилласанд талархал илэрхийлж байна. Таван жил дараалан 50 хүртэлх оюутан суралцуулах боломж олдсон залуучуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна." гэлээ.
Сонгон шалгаруулалт:
Тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг БСШУСЯ-ны цахим хуудсаар дамжуулан зарлах бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгүүлсний дараа тэдний мэдээлэл болон япон хэлний мэдлэгийг шалган тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажээ.
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэдээс АУНХИС шалгалт авч ахлах сургуулийн дүн, япон хэлний мэдлэг /дунджаар япон хэлний N3 түвшин/, мэргэжлээс шалтгаалаад хими, физикийн дүнг мөн харгалзан үзэх гэнэ.
Тэтгэлгийн хэмжээ:
Дөрвөн жилийн /Эм зүйгийн хувьд 6 жил/ бакалаврын хөтөлбөрт тэтгэлгээр суралцах нэг оюутанд:
- Бакалаврын сургалтын төлбөр /4.120.000-9.900.000 иен/ болон бакалаврын сургалтын өмнөх япон хэлний сургалтын төлбөр
- Сурах бичиг, эрдэм шинжилгээний судалгааны зардал /~ 200.000 иен/ жил/
- Амьжиргааны зардал /60.000 иен/ сар/
- Хичээлийн байр, амьдрах байр хооронд зорчих унааны зардал /хэрэв шаардлагатай бол/ *Японоос эх орондоо буцах, ирэх зардлыг тэтгэлэгт хөтөлбөрөөр тооцож олгохгүй
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан төгссөний дараа мэргэжлийнхээ лицензийн шалгалтанд тэнцэж, эзэмшсэн мэргэжлээрээ АУНХИС-иас заасан Япон эсхүл Монголын клиник эмнэлэгт энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хугацаатай ижил хугацаагаар ажиллах үүрэг хүлээх юм байна.
Оюутнууд тус сургуулийн Отавара, Токио Акасака, Нарита, Одавара, Фүкүока, Окава дахь кампусудын аль нэгэнд суралцана гэлээ.