“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна.
Улсын хэмжээнд хувь хүнд суурилсан дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, вакцинаас хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх, нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын үр дүнд хүрэх аж.
Энэ сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бэлтгэл ажлын хүрээнд сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газар болон есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Амаржих газрын вакцинатор, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нарыг хамруулж байна.
Сургалтаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Өргөө амаржих газарт суурин компьютер хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: НЭМГ