ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 16.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн гэнэт хэвлэлийн бага хурал зарлав. Тэрээр өөрийн хүсэлтээр сайдын ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм. Гэвч чухам ямар үндэслэлээр огцрох болсноо тайлбарласангүй. Учир нь түүний хамаарал бүхийн ААН ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэдээлэл тарсан юм.
Мөн тус сангаас маш бага хүүтэй зээл авах ААН-үүдийн жагсаалтыг салбарын сайд баталдаг. Иймд авах ёсгүй компаниудад зээл олгосны улмаас уу эсвэл өөрийн нэр холбогдсон ААН-д зээл олгуулсан гэдэг үндэслэлээр өргөдлөө өгөв үү гэдэг нь тодорхойгүй байна.
УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа. Мөн ЖДҮХСаас зээл авсан УИХ-ын гишүүдийг ойрын хугацаанд зээлээ төлөхийг бүлгийн гишүүд шаардсан байна.
Арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэр гарсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан болов. Хуралдаанаар төлөөлөгчид Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2019 оны үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Ирэх оны үндсэн чиглэлийг таван бүлэгт хуваан, 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан.
Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хуульд заасны дагуу зөвхөн тухайн айлын орон сууцны хэмжээгээр буюу "дөрвөн хана"-ыг баталгаажуулдаг бөгөөд орон сууц барьсан газар нь хэний өмч болохыг оршин суугчид мэддэггүй. Эрх зүйн талаас нь авч үзэхэд танай орон сууц “агаарт” байна гэсэн үг. маргааш буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бүртгэлийн багц хуулиас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тусгажээ. Шинэчлэн батлагдсан дээрх хууль хэрэгжих маргаашнаас эхлэн орон сууцны гэрчилгээг шинээр олгохдоо тухайн орон сууцны хорооллын газрын нэгж талбарын дугаарт үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох юм байна.
Монгол Улсын УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбат болон хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын бүтээлүүдийг БСШУС-ын сайдын зөвлөлийн 100 хувийн саналаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
Бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг зэрэг бүтээлүүдийг Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэхээр болсон байна.