Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байна

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-11-01 08:15 GMT+8

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 71.058 үзлэг хийжээ.

Үүнээс томуу, томуу төст өвчтэй 2561 тохиолдол оношлогдсон бөгөөд нийт үзлэгийн 3.6 хувийг эзэлж байна.

Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар тус, тус их байна.

Нийт өвчлөгсдийн

  • 40.1 хувийг 0-1 нас,
  • 30.6 хувийг 2-4 нас,
  • 14.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 37.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3168 санал өгсөн байна.

Дээшээ