“SECURITY TRANSFORMATION” форумын онцлох илтгэлүүд

Бизнес мэдээ

2018-10-31 18:10 GMT+8

2018.11.01 | Аюулгүй Байдлын Шинэчлэлт хийх өдөр

Аюулгүй байдлын Шинэчлэгдсэн шийдлүүдийг танилцуулах Security Transformation форум Дэлхийд тэргүүлэгч компаниудын төлөөлөгчдийн хамт зохион байгуулагдах гэж байна.

Өдөрт дунджаар 400 гаруй халдлагууд болж, тэрбум тэрбум төгрөгийн зардал гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт л Монголын нэгэн худалдааны компани руу гаднаас халдлага хийж, хэдэн мянган доллар нэхсэн асуудал гарсан. Аюулгүй байдал гэдэг бол нэр төдий биш таны болон байгууллагаас гарах ирээдүйн эрсдэлийг шууд хаадаг хана хэрэм билээ.

Security Transformation форумын тайзнаа Дэлхийн тэргүүлэгч хамгаалалтын компанийн төлөөллүүд Next Generation Security бүхий л түвшний шийдлийг танилцуулж, хэрхэн бизнестээ хамгийн бодит үр дүнд хүрэх талаар гайхалтай илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

ОНЦЛОХ ИЛТГЭЛ №1

“Security Needs Of New Digital Era”

  • КШУ-ны доктор, Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн
  • Аюулгүй байдлын мэргэжилтэн CCIE, Ай Ти Зон компанийн Дижитал Технологийн газрын дарга Х.Баяржаргал

Гол өнцөг:
Next Generation Security буюу Дараа үеийн аюулгүй байдал нь өмнөх үеэсээ хэрхэн өөрчлөгдөж, үсрэнгүй хөгжлийг араасаа дагуулж байгааг гол өнцгөө болгон тайлбарлах илтгэл юм.

Шинэлэг тал:
Аюулгүй байдал нь зөвхөн антивирус, мэдээллийн аюулгүй байдал бус Physical Security-тэйгээ шууд холбоотой болж өөрчлөгдөж байна. Байгууллага дотор ямар төрлийн хүмүүс нэвтэрч байгааг хяналтын камер, нэвтрэх хяналтын систем зэрэг Биет аюулгүй байдлын тусламжтай хянах боломжтой аж.

ОНЦЛОХ ИЛТГЭЛ №2

“Adapting Machine Learning To Your Security Transformation”

  • Patrick Hui, Дэлхийд тэргүүлэгч хамгаалалтын Fortinet компанийн Хонг Конг/Mакау/Монголын Бүс нутаг хариуцсан Бизнесийн хөгжлийн менежер

Гол өнцөг:
Интернетийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бидний хэрэглээ ихэнхдээ вэб дээр суурилсан програм хангамж ашиглаж байна. Гэтэл вэб програм хангамж, хэрэглээ нь халдлагад өртөж, мэдээллээ алдах эрсдэлтэй хэсэг байдаг. Үүнийг хамгаалах Дараа үеийн хамгаалалтыг Фортинэт компани зах зээлд танилцуулаад байгаа билээ.

Шинэлэг тал:
Ажилтнууд ихэнхдээ ажлын цагаар Сошиал сүлжээ гэх мэт вэб аппликейшн ашигладаг нь эрсдэлийг шууд хүлээн зөвшөөрч байгаатай ижил ойлголт аж. Үүний эсрэг Монголын Төрийн байгууллагууд сошиал сүлжээний вэб хамгаалалт хэрхэн бүтээх талаар кейс танилцуулагдана.

ОНЦЛОХ ИЛТГЭЛ №3

“Journey To Advance SOC-Best Practice For Threat Detection And Incident Response”

  • Нипон Комонсуван, RSA Security компанийн Бүс нутаг хариуцсан ASOC Бизнесийн газрын захирал

Гол өнцөг:
Аюулгүй байдлыг нэгдсэн системд оруулах нь бүгдийг нэг цонхноос хянаж, удирдах боломжийг олгодог. SOC буюу Security operation Center нь хамгаалалтыг нэгтгэх шийдэл юм. Үүнийг үр ашигтайгаар нь бүтээх аргачлал болон шилдэг практикуудыг танилцуулах юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3334 санал өгсөн байна.

Дээшээ