Security Transformation: 2020 он гэхэд дижитал бизнес хийж буй компаниудын 60 хувьд доголдол үүснэ

Бизнес мэдээ

2018-11-01 12:20 GMT+8

Дижитал шилжилттэй зэрэгцэн аюулгүй байдлын шинэчлэлтийг өрнүүлэх "амин чухал" цаг мөчтэй бид нүүр туллаа. Эрчимтэй хөгжин буй цахим эрин аюулгүй байдлын хамгаалалтын "Дараа үеийн технологийг" шаардах болов. Эдгээрийг нэг дороос танилцуулах "Security Transformation 2018” форум

Хугацаагаар эрэмбэлж харах :
12:57 2018-11-01

Форумын хоёр дахь хэсгийн дараагийн илтгэлийг Ай Ти Зон компанийн Дижитал технологийн газрын Бизнес хөгжүүлэлтийн менежер Б.Төрмөнх тавьж байна. 

Тэрбээр "Cyber Recovery Solutions" сэдвээр мэдээлэл өгч байна. 

12:24 2018-11-01

Нипон Комонсуван: МАНАЙ КОМПАНИ ХАКЕРДУУЛСНЫ ДАРАА Л ЗАХИРАЛ МӨНГӨ ТӨСӨВЛӨХ БАЙХ ГЭХ НЬ ЭЛБЭГ

RSA Security аюулгүй байдлын компанийн бүс нутаг хариуцсан ASOC бизнесийн газрын захирал Нипон Комонсуван Is Starndard SIEM enough to handle Threat Detection and Incident Response сэдвээр илтгэл тавьж байна.

Тэрбээр "Банк санхүүгийн байгууллагыг хакердаж мөнгө олно гэж өмнө нь боддог байсан бол одоо хүрээ нь бүр өргөн болсон. Компаниуд аюулгүй байдал тал дээр арга хэрэгсэл ашиглаж байгаа ч хангалттай биш байна гэдгийг тэрбээр хэлж байна. 

Монголын зах зээл дээр аюулгүй байдал тал дээр илүү анхаардаг юм байна. Хамгааллыг жинхэнэ утгаар нь бүрэн түвшинд ашиглаж байгаа эсэхийг SIEM илэрхийлнэ. Хакерууд зөвхөн банк санхүүгийн байгууллагыг бус бүх төрлийн байгууллагыг хакердах сонирхолтой байдаг. Тэд зөвхөн мөнгөн ашиг харах бус хакердах л сонирхолтой байх нь ч бий. 

Антибиотикт дасалтай болох гэж байдагтай адилхан цахим аюулгүй байдалд ч ийм зүйл байдаг. Ази Номхон далайн бүс нутагт цахим халдлагын асуудал өдөр бүр гарч байна. 

Манайх хакурдуулсны дараа эсвэл хажуугийн компани хакердуулсны дараа манай дарга мөнгө гаргаж цахим аюулгүй байдалдаа анхаарах байх даа гэх санаа дэлхий нийтэд түгээмэл байна. Уг нь бол заавал халдлагад өртсөнийхөө дараа бус өмнө нь хамгаалах системд анхаарал тавих хэрэгтэй гэж хэлмээр байна. Зарим тохиолдолд аюулгүй байдлын ажилтнуудыг бусад ажилчид ажилгүй, хийх зүйлгүй гэж хардаг учраас хийж буй ажлынхаа талаар, үр дүнг танилцуулж байх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна" гэдгийг тэрбээр хэлсэн юм.

11:03 2018-11-01

Дэлхийн тэргүүлэгч хамгаалалтын компани болох Фортинэт компанийн Хонконг, Монголын бүс нутаг хариуцсан менежер, аюулгүй байдлын мэргэжилтэн Патрик Хуй Web Application Firewall сэдвээр илтгэл тавьж байна.

10:19 2018-11-01

Б.Цээсүрэн: ТӨГС ХАМГААЛАЛТ ГЭЖ БАЙХГҮЙ УЧИР ЭРСДЭЛД СУУРИЛСАН ХАМГААЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Дараагийн илтгэлийг Next Gen Security Trends and Our Proposition сэдвээр Ай Ти Зон компанийн тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн, Систем интеграчлалын газрын захирал А.Адъяа тавьж байна. 

Дижилтал бизнес дижитал аюулгүй байдлыг шаарддаг. Дижитал аюулгүй байдал гэдэг нь физик систем, технологийн систем, IT систем, мэдээллийн системийг нэгтгэсэн хамгаалалт гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Уламжлалт аюулгүй байдлын технологиуд дангаар ажилладаг учраас хоорондын нэгдэл, түүнээс үүдэн анализ хийх боломж багатай байдаг. Тиймээс шинэ үеийн технологиуд ашиглаж буй бүх технологиудын мэдээллийг нэгтгэж анализ хийдгээрээ давуу талтай гэдгийг Б.Цээсүрэн тайлбарлаж байна. 

Б.Цээсүрэн "Төгс хамгаалалт байхгүй учир эрсдэл дээр суурилсан хамгаалалтыг хийх хэрэгтэй. Бизнесээ үр өгөөжтэй, тасралтгүй ажиллуулахын тулд эрсдлийг үнэлэх хэрэгтэй. Эрсдэл үнэлэх арга өөр болсон бөгөөд эрдлийг үүрснээр ямар үнэ цэнэтэй, түүнийг хэр их мэдэж байгаа юм гэдгийг тооцдог болсон. Хүнд суурилсан технологи чухал болсон. Бизнесийн стратеги дээрээ үндэслэж технологио сонгох хэрэгтэй" гэв. 

А.Адъяа "Биет аюулгүй байдал" сэдвээр илтгэлээ тавьж байна. Банк болон бусад үйлчилгээн дээр хүний хурууны хээ, зураг зэрэг мэдээллийг авдаг. Гэтэл үүнийг алдвал яах вэ гэдэг асуудал гарна. Тиймээс БНХАУ-ын компани хувь хүний хүсэлтээр мэдээллийг нь устгах технологийг үйлдвэрлэж байгаа талаар мэдээллээ. 

09:43 2018-11-01

У.Наранбаатар: ЦАХИМ ХАЛДЛАГАД ӨРТСӨН КОМПАНИУДЫН 92 ХУВЬ НЬ САНХҮҮГИЙН ХОХИРОЛ АМССАН  

Эхний илтгэлийг Security Needs of Digital Era сэдвээр Ай Ти Зон компанийн гүйцэтгэх захирал  У.Наранбаатар тавьж байна.

Тэрбээр "Дижитил хувьсал, шилжилт гэдэг ойлголт нь бизнестэй холбоотой. Орчин үед хүмүүсийн хамгийн сүүлийн үеийн харилцааны системийг ашиглаж хаанаас ч ажиллаж болох, бизнесийн аппликэйшн, дэд бүтэц бий болгох, дата бааз бий болгоход энэ хувьсалын зорилго оршиж байна. 

Технологиос шалтгаалан дэлхий дээр олон зүйл өөрчлөгдөж байна. Хүний нэг зүйл дээр анхаарал хандуулах хугацаа 8 секунд болсон. Ажилтнуудын 80 хувь нь хаанаас ч хамаагүй ажлаа хийх сонирхолтой болсон. Нэг тэрбум гаруй хувь хүний мэдээлэл халдлагад өртөж ил болсон баримт байна. 

Ажлын бус цагаар ажиллаж буй хувь 60 хувьд хүрч хүмүүсийн завгүй ажиллах нь ихэссэн. Залуусын 42 хувь нь тааруухан технологитой учир ажлаасаа гарахад бэлэн хэмээн хариулсан байна" хэмээн илтгэлээ эхлүүлсэн юм. 

Өмнө нь аюулгүй байдлын асуудлыг зөвхөн инженерүүд үүрдэг байсан бол одоо компанийн удирдах түвшинд ч энэ асуудлыг авч үзэхээс өөр аргагүй байдал үүсээд байгааг тэрбээр онцлов. 2020 он гэхэд дижитал бизнес хийж буй компаниудын 60 хувьд доголдол үүснэ гэдгийг судалгаа харуулж байна гэв. 

Цахим халдлагын тоо жилээс жилд өсч буй бөгөөд харилцагч, ажилтнуудын нууц мэдээллийг алдах аюул ойрхон байгаа учраас бодлогын шинжтэй албан тушаалтнуудыг бий болгож байна. 

Цахим халдлагад өртсөн компаниудын 92 хувь нь санхүүгийн хохирол амссан гэсэн судалгааг ч тэрбээр хэлж байна. 

Үнэтэй, мундаг технологи худалдан авлаа гээд түүнийг удирдан зохион байгуулах, үүргийг нь бодит болгох хүн байхгүй бол болохгүй. Тиймээс хүндээ хөрөнгө оруулалт хий. Гадна “бэхлэлт” хийх арга хоцрогдсон. Мөн халдлагад өртсөн гэж төсөөлөн төлөвлөгөө гаргах, өдөр цагаар цахим халдлагаас хамгаалах арга зам өөрчлөгдөж буй учир тогтмол дадлага хийх буюу байнгын шинэчлэл хийж байхыг олон улсын байгууллагууд зөвлөж байна гэдгийг хэлснээр тэрбээр илтгэлээ өндөрлөлөө.

09:42 2018-11-01

Форумд технологийн манлайлагч FortinetDell EMCRadwareCiscoHP EnterpriseAxisкомпаниудын эрхэм төлөөлөгчид хүрэлцэн ирж "Next Generation Security"  буюу "Дараа үеийн аюулгүй байдал"-ын шийдлүүдээ танилцуулах бөгөөд Монголын томоохон компаниуд дээр хийгдсэн зарим бодит туршлагаа хуваалцана.

09:40 2018-11-01

Дижитал шилжилттэй зэрэгцэн аюулгүй байдлын шинэчлэлтийг өрнүүлэх "амин чухал" цаг мөчтэй бид нүүр туллаа. Эрчимтэй хөгжин буй цахим эрин аюулгүй байдлын хамгаалалтын "Дараа үеийн технологийг" шаардах болов. Эдгээрийг нэг дороос танилцуулах "Security Transformation 2018” форум эхэллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3312 санал өгсөн байна.

Дээшээ