Өчигдөр Хятадын Төрийн тэргүүн Ши Жиньпин дараагийн технологи, үйлдвэржилтийн хувьсгалаас хоцрохгүй байя гэвэл хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлж, удирдаж сурах ёстой талаар дурджээ. Ингэж ярьсан нь Хятадын Улс төрийн товчоо анх удаа хиймэл оюун ухааны талаар ярьж байгаа тохиолдол болов.
Тенсент, Алибаба зэрэг Хятадын томоохон технологийн компаниуд хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан юм.
Цинхуа агентлагийн мэдээлж буйгаар Ши Жиньпин “Хиймэл оюун ухаан бол технологи болон үйлдвэрлэлд ихээхэн боломж авчрах хөгжлийн шинэ үе юм. Тиймээс бид үүнийг хэрхэн хөгжүүлэхээс тэрхүү боломжийг шүүрч чадах эсэх нь шийдэгдэнэ” гэжээ.
Мөн тэрээр Хятад өөрсдийн гэсэн хиймэл оюун ухааныг хөгжүүлж, бэлэн байгаа их хэмжээний дата болон зах зээлийн асар том боломжоо ашиглах ёстой талаар ярьсан байна.
Түүний үзэж буйгаар хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлийн салбарт ашиглах хэрэгтэй бөгөөд үүнийг байгальд ээлтэй өсөлт бий болгоход ч мөн ашиглах боломжтой гэнэ. Үйлдвэрлэлээс гадна төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглахыг уриалжээ.
Өнгөрсөн долдугаар сард Хятад улс 2020 он гэхэд дэлхийн хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгчдийн эгнээд орж улмаар 2030 онд шилдэг нь болох зорилгыг тавьсан билээ.
Дүрс бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Хятадын хиймэл оюун ухааны салбарт ноёлох төлөвлөгөө
Эх сурвалж: scmp.com