Хэдхэн жилийн өмнө нүдэнд тун дулаахан харагддаг байсан бэлэн мөнгө цахимжсан өнөөгийн эринд "нүдэнд хүйтэн" харагдах болжээ. Мөнгөнд дургүй болчихсондоо биш харин бэлэн мөнгө гэдэг нь нян тээгч, авч явахад төвөгтэй гүйлгээний хэрэгсэл болсонд учир байна.
Тэгээд яах вэ?
Банкууд аппликэйшн гаргаагүй бол Candy, Most money зэрэг бүх банкны үйлчилгээг нэгэн дор багтаасан аппликэйшнүүд гараагүй сэн бол өдийд банкинд ямар их хүн дугаарлан зогсох байсан бол. Ингээд бодохоор цаашид улам бүр цахимжих нь ойлгомжтой болсон санхүүгийн салбарт технологийн дэвшил нь хөгжил цэцэглэлтийг авч ирэх нь тодорхой.
"Халаасандаа банкны бүх үйлчилгээг багтаачихаад алхаж яваа хүн та цэцэг юм уу" гэх шог яриа ч хүртэл гарчээ.
Тэгвэл FinTech салбарт тун амжилттай яваа дараах эрхмүүдээс тодруулга авч, мөн цахим хэтэвчээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмжийг орууллаа.

"Монгол Контент" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ганзориг:
-"Монгол Контент" компани Candy аппликэйшн, Мобиком вэбсайт зэргийг амжилттай хийсэн. Цахим салбарт өөр ямар сонирхолтой ажил хийж байна вэ?
-Монгол Контент компани нь гар утасны операторууд, банк санхүү, хэвлэл мэдээлэл, шоу бизнесийн салбарыг хооронд нь холбосон дижитал шийдлүүдийг үзүүлдэг. Gogo.mn, Маамуу хүүхдийн контент, HiTone UniMusic гар утасны ая, кино хөгжмийн зах зээлд контент үйлдвэрлэн нийлүүлж ажиллахын зэрэгцээ IT outsourcing-ийн үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал саяхан шинэчлэгдсэн Candy үйлчилгээний апп, mobicom.mn вэб хуудас, Мъянмар улсын хамгийн том гар утасны оператор MPT-д fintech шийдэл бүхий апп хөгжүүлэн өгч, O&M-ийг хариуцан ажиллаж байна.

Э.БАЯРМАГНАЙ: ЗАХИАЛАГЧ-ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮСЭЛ, ТЕХНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ БИД ХАМТАД НЬ ШИЙДДЭГ
"Монгол Контент" компанийн Мэдээлэл технологийн албаны захирал Э.Баярмагнай
- FinTech гэж яг юуг хэлээд байгаа талаар тайлбар өгнө үү?
-Замын энэ их түгжрэл, бас завгүй амьдралын хэмнэлтэй холбоотойгоор хүмүүс аливаа үйлчилгээг биеэр очиж авах нь төвөгтэй болсон. Тиймээс халаасандаа багтах гар утаснаасаа болж өгвөл бүх үйлчилгээгээ хийчих сонирхолтой. Жишээ нь, миний хувьд орон сууц, интернэт, цахилгааны гээд бүх төлбөрөө гар утаснаасаа хийж байна. Тэгэхээр FinTech гэдэг нь технологи ашиглан санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ бүх хэлбэрийг л хэлж байгаа юм. Цаашид улам бүр өргөжих болов уу.
- FinTech-т шилжих үйлсэд танай компанийн зүгээс хийж байгаа зүйл гэвэл?
- FinTech чиглэлийн үйл ажиллагааг 100 хувь бие даан хийдэг компани цөөн. Жишээ нь, Apple бол утасныхаа зөвхөн загварыг л гаргадаг. Үндсэн үйлдвэрлэлийг нь өөр улс орны, өөр компаниуд хийдэг. Яг үүнтэй адил манайх хэрэглэгчдийн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хөгжүүлэлтийг хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, FinTech үйлчилгээг хэрэглэгчдэд яаж ойлгомжтой, хялбар байлгахын зэрэгцээ аятайхан харагдуулах вэ гэдгийг нь хийдэг гэсэн үг. Сүүлд манай компанийн хийсэн Candy үйлчилгээний аппликэйшн гэхэд мөнгө ашиглахгүйгээр зөвхөн утасныхаа дугаар дээр суурилсан мөнгөний хуримтлалтай боллоо. Гэтэл Candy үйлчилгээ нь хэдийнээ зах зээлд гарчихсан мессэжин дээр суурилсан, үйлчилгээ юм. Энэ уламжлалт үйлчилгээг хэрэглэгчид илүү амар хялбараар, олон төрлийн үйлчилгээг нэг аппликэйшнээс авах боломжоор ханган ажилласан. Хэрэглэгч нэг аппликэйшнээс мөнгө шилжүүлнэ, зээл авна, төлбөр тооцоог хийнэ гэх мэт олон үйлдлийг хийхэд нь маш ойлгомжтой байлгах тал дээр нь анхаарч ажиллалаа.
- Захиалагч талын хүсэл, хэрэглэгчийн хүсэл, та бүхний технологийн чиг хандлагат нийцүүлсэн хүслийг нэг дор нийлүүлж үйлчилгээнд нэвтрүүлэхэд хэр төвөгтэй вэ?
- Энэ бол бидэнд тулгардаг хамгийн том асуудал. Захиалагч талд маш олон үйлчилгээ байдаг. Түүнийгээ бүгдийг нь л үйлчлүүлэгч нартаа хүргэхийг хүсдэг. Захиалагч талын хувьд бол бүх үйлчилгээ нь л чухал. Хэрэглэгч болохоор өөрийнхөө байнга ашигладаг үйлчилгээнүүдийг л чухал гэж үздэг. Харин манай талаас энэ хоёрын голыг нь олох л асуудал. Захиалагч талын хамгийн чухал үйлчилгээ, хэрэглэгчийн хамгийн их эрэлттэй үйлчилгээг судалж гаргасны үндсэн дээр түүнд нь нийцүүлсэн аппликэйшн, дизайныг нь гаргаж өгдөг гэсэн үг.

Ч.МӨНХЖАРГАЛ: CANDY-Д БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ
“Мобифинанс” ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал:
-Монголын FinTech хөгжилд кэндигийн оруулж буй хувь нэмэр гэвэл та юу гэж хариулах вэ?
-Candy бол Монгол улсын анхны цахим мөнгө. Өөрөөр хэлбэл, Монгол банкнаас “Цахим мөнгө” гаргах 01 тоот тусгай зөвшөөрлийг Мобифинанс ББСБ ХХК нь хүлээн авч candy цахим мөнгөний үйлчилгээг явуулж байна. Candy нь гар утсаараа дамжуулан төлбөр төлөх, шилжүүлэг хийх, худалдан авалт хийх гэх мэт санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлж байгаа Fintech-ийн хөгжлийн тод жишээ юм. Энэ нь хэрэглэгчийн цаг завыг хэмнэх, санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөний эрсдлээс зайлсхийх зэрэг олон боломжийг олгодог.
Candy-ийн Fintech-ийн хөгжилд оруулж буй хувь нэмрээс дурьдвал:
Candy цахим мөнгө нь Байгууллагыг Хэрэглэгчтэйгээ шууд холбогдох боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Candy-гаар төлбөр тооцоогоо хүлээн авснаар байгууллагууд хэрэглэгчээ таних, борлуулалтаа нэмэгдүүлэх, хялбарчлах, цаг хугацаа орон зайнаас үл хамааран шууд харилцаа үүсгэж чадна.
Candy-г ямар ч байгууллага, хувь хүн ашиглаж болох хялбар шийдэлтэй буюу төрөл бүрийн боломжит сувгуудтай. Жишээлбэл: Цахим мөнгийг төлбөр тооцоонд хүлээж авах байгууллага нь гар утсаараа дамжуулан төлбөрөө хүлээн авч болно. Та бидний ашиглаж сурсан гар утасны мессэж илгээх үйлдлээр, USSD сувгаар, аппликейшнээр, вэб хуудсаар, картаар, байгууллагын борлуулалтын системтэй шууд холбогдсон байдлаар гэх мэт уян хатан олон төрлийн шийдэлтэй.
Санхүүгийн үйлчилгээ хүрэхэд хүндрэлтэй алслагдмал хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүст санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа гэх мэт маш олон давуу талыг бий болгож байна.
-Кэндигийн ирээдүйг та юу гэж харж байна вэ?
-Ирээдүйд хүн бүр гар утасныхаа дугаартай холбогдсон цахим данстай болно хэмээн төсөөлж байгаа. Үүгээрээ дамжуулан бүх төрлийн хэрэглээний төлбөрөө төлөх, бие биедээ мөнгө шилжүүлэх, онлайн худалдан авалтууд хийх, хэрэгцээт зээлийн үйлчилгээгээ авах гэх мэтээр Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болно гэдэгт итгэж байна.
-Candy аппликэйшн нь зээл олгодог юм уу, худалдаа хийдэг үү, эсвэл мобайл банк шиг ашиглагддаг юм уу?
-Candy-д эдгээр боломж бүгд бий. Манай Candy Pay аппликейшн нь технологи болон санхүүгийн үйлчилгээ хосолсон шинэ шинэ шийдлүүдийг гаргаж ирж байна. Жишээ нь Та аль ч операторын хэрэглэгч байсан манай цахим мөнгөний үйлчилгээнд бүртгүүлэн Цахим мөнгөн хүлээн авагч байгууллагуудын онлайн болон оффлайн бүх төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэж чадна. Таны хэрэглээний төлбөр төлөлт хийгдэхэд НӨАТ-н баримтыг үүсгэж өгөх, хүсвэл НӨАТУС-н системд автоматаар бүртгэх гэх мэт шийдлүүд ч багтсан байгаа.

Цахим хэтэвчээ ХЭРХЭН ХАМГААЛАХ талаар мэргэжилтнүүд зөвлөж байна

Э.Баярмагнай: Нэн түрүүнд ӨӨРӨӨСӨӨ ХАМГААЛ
- Хэрэглэгчийн өөрийн хайхрамжгүй, алдаатай үйлдлээс болж аливаа мэдээлэл алдагдаж, халдлагад өртдөг.
Тиймээс нэн түрүүнд өөрөөсөө хамгаалах хэрэгтэй. Үүнд:
- Цахим түрүүвч (Ер нь мэдээлэл алдагдах боломжтой бүх төрлийн апп, програм)-ээ ашиглаж дуусмагц LOGOUT хийх, Холболт салгах, Application service-г хааж арилгах
- Гар утас, PC -ндээ үргэлж нууц үг, ПИН код, хурууны хээгээр нэвтрэх зэрэг нууцлалуудыг ашиглаж байх
- Гар утас, PC-гээ орхиж явах үедээ үргэлж хааж, түгжиж байх, нээлттэй онгорхой орхихгүй байх!!! (Энэ хамгийн чухал! Хүмүүс байнга PC, утас зэргээ нээлттэй орхиод явдаг. Энэ хооронд аливаа мэдээлэл алдагддаг)
- Нэвтрэх нууц үгээр шаардлага хангасан нууц үг ашиглаж байх. /8 оронгоос дээш, том жижиг үсэг болон тоо, тусгай тэмдэгт гэх мэт ашиглах/
- Эцэст нь мэдээж имэйл болон мессеж ээр ирсэн танихгүй захидлуудыг нээж үзэхгүй байх, хуурамч линк дээр дарахгүй байх!
Програмын талаас бол тухайн үйлчилгээг үзүүлж буй байгууллагууд бүх талын боломжит аюулгүй байдлыг хангасан байдаг. Ялангуяа энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа газруудын security маш өндөр байна. Тиймээс ихэнхи тохиолдолд хэрэглэгчийн өөрийн буруутай үйлдлээс болж аюулд өртдөг болохыг анхааруулмаар байна.
Ч.Мөнхжаргал: Өөрийн гар утсаа БУСДАД БҮҮ АШИГЛУУЛААРАЙ
Candy цахим мөнгөний данс таны гар утасны дугаартай холбогдсон байдаг тул Та гар утсаа хэрхэн ашиглаж чадаж байна, тэр хэмжээгээр хамгаалагдаж чадна. Орчин үед гар утсаа царайгаараа, хурууны хээгээрээ, нууц кодоор гэх мэт хялбар хэрнээ маш олон төрлөөр хамгаалах боломжтой болсон. Эдгээр боломжийг ашиглах нь таны candy цахим дансаа хамгаалах эхний алхам болно. Та өөрийн гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, хэрэв ашиглуулах бол мессэж, мессенжер, апликейшн гэх мэт Candy цахим мөнгөний гүйлгээ, үйлчилгээ авч болох функцийг түгжих зэргийг мартуузай.
Дараагийн нэг энгийн зүйл бол таны candy данснаас хийгдэж байгаа гүйлгээ болгоныг ямар суваг ашиглаж байгаагаас хамааруулан ПИН код, ТАН код гэх мэт нууц үгээр баталгаажуулсны үндсэн дээр гүйцэтгэж, тухайн агшинд нь бид мессэжээр болон и-мэйлээр мэдээлж байгаа тул таны оролцоогүйгээр гүйлгээ гарахгүй.
Системийн хувьд манай компанийн зүгээс Олон улсын стандартыг хангаж ажиллаж ISO 27001:2013 буюу мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр хувь хэрэглэгч болон байгууллагын мэдээллийг сахин хамгаалах, эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндсэн шаардлагуудыг мөрдөн ажилладаг. Энэ үүргийг Мобиком корпорацийн Дархан Газар зүйн нөөц дата төв болон Улаанбаатар дата төвүүд найдвартай гүйцэтгэж байна.