Аюулгүй байдлаа цогцоор нь харах боломжийг олгосон АНХ удаагийн SECURITY TRANSFORMATION форум боллоо

Бизнес мэдээ

2018-11-02 12:10 GMT+8

Хамгаалалтын технологийн дараа үеийн шийдлүүдийн бодит боломж, давуу талыг инноаваци бүтээгчдээс нь сонсож,  технологийн экспертүүдтэй тулгамдсан асуудлаа зөвлөлдөх боломжийг олгосон “Security Transformation” форум өчигдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.

Форумын үеэр арав гаруй сэдвээр дотоодын болон гаднын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Форумын үндсэн илтгэгч нар

Мөн технологийн манлайлагч FortinetDell EMCRadwareCiscoHP EnterpriseAxis компаниудын төлөөлөгчид "Next Generation Security"  буюу "Дараа үеийн аюулгүй байдал"-ын шийдлүүдээ танилцуулж, Монголын томоохон компаниуд дээр хийсэн зарим бодит туршлагаа хуваалцсан нь онцлог байлаа.

Цахим аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хэн бүхэнд нээлттэй болсон энэ удаагийн форумын ач холбогдлын талаар зохион байгуулагч "Ай Ти Зон" компанийн Дижитал технологийн газрын дарга, CCIE security, ISO 27001 Lead Auditor, Cisco security specialist Х.Баяржаргал,
"Ай Ти Зон" компанийн Дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал,-Бид форумаараа зөвхөн нэг гүйцэтгэгчийг онцлох бус цогцоор нь энэ асуудлыг шийдэхэд дөхөм болохыг зорьж байна. Дижитал аюулгүй байдал нь цахим болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдал гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Тэгэхээр бид хэрэглэгчдэд нэг удаагийн үйл ажиллагаанд оролцоод өөрийн аюулгүй байдлаа цогцоор нь харах боломжийг олгож байгаа юм.

Мөн технологи ярихаас гадна бусад компаниуд аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа, хэрхэн хэрэгжүүлсэн талаар сайн туршлагыг хуваалцах боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын түвшингээ үнэлж, цаашид юу хийхээ тодорхойлох боломжтой болж байна.

Бид форумаараа дэлхийн чиг хандлага болон монголын өнөөгийн байдал ямар байгааг онцлон ярихыг зорьж байна. Мөн дэлхийн тэргүүлэгч компаниудын шийдлүүдийг санал болгож, ямар үнэ цэн бий болгож чадах вэ гэдгийг харуулж байгаа юм.

Дэлхийн тэргүүлэгч компаниудын шийдлүүдийг санал болгож, ямар үнэ цэнэ бий болгож чадах вэ гэдгийг харуулж байна

Бид аль нэг компани гэхээс илүүтэй том зургаар нь харж, цаашид уламжлал болгон зохион байгуулахаар зорьж анх удаагийн форумаа хийж байна гэлээ.

Хууль журам, технологи, байгууллагуудынх нь энэ талаарх мэдээлэл, хамтын ажиллагаа, дотоод үйл ажиллагаа гэх мэтийг үндэслэн жагсаалтыг гаргадаг. Олон улсын аюулгүй байдлын индекс судалгаанд манай улс 200 орноос 104-т жагсжээ.

“Жил ирэх тусам цахим аюулгүй байдалд анхаарал хандуулж байна. Гэхдээ бидэнд тулгамдаж буй нэг асуудал нь хүмүүс цахим аюулгүй байдал гэхээр уламжлалт сэтгэхүйгээр ханддаг. Гэтэл дижитал бизнесийн үед уламжлалт аргууд хангалтгүй болж байна. Тиймээс үүнийг дараагийн шатанд зайлшгүй шилжүүлэх шаардлага гарч байна. Тиймээс цахим болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хамтад нь хэрэгжүүлж байж танай байгууллага аюулгүй байх боломжтой” гэдгийг ч тэрбээр хэлж байв.

Форумд оролцогчдыг нээлттэй бүртгэсэн бөгөөд үнэ төлбөргүй гэдгээрээ ч давуу талтай. Ай Ти Зон компаниас зохион байгуулсан форумд нээлттэй бүртгэл болон урилгаар 200 гаруй хүн оролцжээ.

Форумын онцлог, ач холбогдлын талаар оролцогч, Капитрон банкны Мэдээлэл технологийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан систем администратор Ц.Шинэбаяр ийнхүү ярьж байна.
Капитрон банкны Мэдээлэл технологийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан систем администратор Ц.Шинэбаяр“Өнөөдрийн форум нэлээн ач холбогдолтой болж байна. Учир нь аюулгүй байдлын олон компанийг нэг дор цуглуулж чадсанаараа давуу талтай. Аюулгүй байдал гэдэг олон зүйлээс шалтгаалдаг болсон. Монголын банк санхүүгийн салбар аюулгүй байдал тал дээр анхаарахгүй бол болохгүй.

Бүгдийг нэг дор цуглуулсан учраас цаг хэмнэж, хэрэгтэй мэдээллээ авах боломж олголоо

Сүүлийн хэдэн жилд гаднын компаниуд ирж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг. Гэхдээ тэр нь тус тусдаа өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулдаг байсан. Ингэхээр тэр бүр дээр очих боломж нь хомс. Өнөөдөр аюулгүй байдлын шинэ шийдлийг нэг дороос харах, судлах, дэлхийд юу болж байна гэдгийг харах боломж олдож байгаа нь талархууштай, хэрэгтэй форум болж байна гэж дүгнэж байна. Бүгдийг нэг дор цуглуулсан учраас цаг хэмнэж, хэрэгтэй мэдээллээ авах боломж олголоо” гэсэн юм.

Харин өөрийн байгууллагынхаа аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар “Банкууд цахим аюулгүй байдалдаа нэлээн хөрөнгө хаядаг. Аюулгүй байдал гэдэг зөвхөн тоног төхөөрөмж аваад шийддэг зүйл биш. Хүн хүчээ хэрхэн сургах, бусдаас түрүүлж алхахгүй бол санхүүгийн эрсдэл хүлээнэ. Тиймээс бид ч мөн энэ тал дээр анхаарч байна” гэсэн юм.

Бүтэн өдөр үргэлжилсэн форумын онцлох илтгэлүүдийн шууд дамжуулалтыг та ЭНД дарж үзэх боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3334 санал өгсөн байна.

Дээшээ