Анх уртын дуу сонирхогчдод зориулан зохион байгуулагдаж байсан“Монгол уртын дуу 2222”- уртын дууны сургалт өнөөдөр “Өнө” чуулга болон өргөжиж таван жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.
Ойн үйл ажиллагааны хүрээнд 2018.11.24-ний өдрийн 10.00 цагт Улаанбаатар чуулгын концертын танхимд үе үеийн сургалтанд хамрагдагсадын дунд уртын дууны уралдаан зохион байгуулагдах бөгөөд уг уралдаан нь сонирхосон хүмүүст нээлттэй.
Ах дүү уртын дуучин МУГЖ Б.Батболд, МУСТА Б.Батмэнд нарын санаачлан эхлүүлсэн “Монгол уртын дуу 2222”- уртын дууны сургалт өнөөдөр “Өнө” чуулга болон өргөжиж 5 дахь жилтэйгээ золгож байна. Тус чуулгын сургалтанд 8 настнаас 80 настан хүртэлх бүхий л насныхан хамрагдах боломжтой бөгөөд бүгд өөр өөр мэргэжилтэй, өөр өөр салбарт ажилладаг боловч уртын дууг сонсох дуртай, сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нэгддэгээрээ онцлогтой. Жилд 2 сарын хугацаатай 2 удаа ажлын бус цагаар хичээллэдэг. Өнөөдрийн байдлаар уг сургалтанд нийт 800 гаруй сонирхогчид хамрагдаад байна. Уртын дуу нь өөрийн гэсэн түүхтэй, нутаг нутгийн онцлог,өнгө аяс, хэв маягийг илэрхийлсэн монголчуудын язгуур соёл бөгөөд энэ сургалтанд хамрагддаг хүмүүс уртын дууны уламжлалт онцлог, чимэг, нугалаа, аялгууг алдагдуулалгүй сурч, хадгалан уламжилж, судалгаа хийж, цааш түгээн дэлгэрүүлсээр байна. Манай чуулгын дуучид 2013 оноос хойш:
- Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуу дуулаачдын олон улсын уралдаанд шилдэг 9 дуучинд шалгарсан,
- МУСТА, Төв халхын алдарт уртын дуучин Чойжилын Намжилын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байрын шагнал,
- “Хууртай мөнхрөх аялгуу” нийслэл хотын жил тутамд зохион байгуулагддаг уртын дуу дуулаачдын уралдааны гранпри, тэргүүн, дэд, тусгай байрын шагналууд зэрэг уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож тэргүүн болон шагналт байруудад шалгарч байсан.
- 2013-2018 оны Үндэсний Их Баяр Наадмын нээлт, Үндэсний бөхийн барилдаануудын нээлт, Дүүрэг, сумдын баяр наадмуудын нээлт, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын жил бүр найруулдаг язгуур урлагын тоглолт зэрэг үйл ажиллагаанд оролцож ая дуугаа өргөн, өөрсдийн сурсан мэдсэнээ олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчилан таниулсаар байна.
Уртын дуунд дуртай, сурах хүсэлтэй хүн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Манай сургалтын багшаар МУГЖ Б.Батболд, МУСТА концертмейстр багш М.Алтанбат, ассент багшаар морин хуурч Л.Мөнхжаргал нар ажиллаж байна.
Холбоо барих: 99833653,80183797, 90108181, 99059975, 99145106, 99999945 болон Urtiin duu89, “Уртын дууны Өнө чуулга”-Facebook цахим хуудсаар холбоо барих боломжтой.