Засгийн газрын өнгөрсөн пүрэв гарагийн ээлжит хуралдаанаар арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гарагт бүх нийтээрээ амрах шийдвэр гаргалаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт тохиож байгаа юм. Гэтэл арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргаж, уг өдрийн ажлыг 17-ны бямба гарагт шилжүүлэн нөхөн ажиллахаар болов.
Ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэн Засгийн газрын гэнэтийн шийдвэр төлөвлөгөөний дагуу ажилладаг төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхний ажлын хэмнэлд хэрхэн нөлөөлдөг талаар GoGo news agency-н сэтгүүлчид тодруулан хүргэж байна.

ЭМЧ А.ЦЭНДЖАВ: НИЙТЭЭР АМРАХ ХОЁР ӨДӨРТ 90-ЭЭД ХҮҮХДИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ ХАГАЛГАА ХОЙШИЛЖ БАЙНА
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор А.Цэнджав,
-Ерөнхий мэс заслын тасаг төлөвлөгөөний дагуу өдөрт дөрвөн хагалгаа хийдэг. Ирэх долоо хоногт ажлын хоёр өдрийг амралтад шилжүүлснээр найман хүүхэд өвчнөөс ангижрах боломжоо алдаж байна. Манай эмнэлэг улсын хэмжээнд эх, хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг учир хөдөө орон нутгаас өвчтөнүүд ирдэг.
Жишээлбэл, төлөвлөгөөт хагалгааны хуваарийн дагуу ирэх долоо хоногийн баасан гарагт хагалгаанд орохоор бэлтгэгдэж байсан хүүхэд дахин хэд хоног хүлээхээр болж байна. Энэ хүлээх хугацаандаа орон нутгаас ирсэн хүүхэд хотын утаанд амархан ханиад хүрдэг. Ханиад хүрвэл хагалгаа дахин тодорхойгүй хугацаагаар хойшлогддог сөрөг үр дагавар ихтэй.
Ажлын өдрийг гэнэт амралтад шилжүүлэх төрийн шийдвэр маш ноцтой үр дагавар дагуулдаг. Энэ бол ганц манай тасагт тохиолддог асуудал биш эмнэлгийн хэмжээнд яригддаг. Тухайлбал, Бөөрний мэс заслын тасаг, Нүд, Эрүү нүүрний мэс заслын тасаг гээд тасаг тус бүр өдөрт дунджаар 8-10 хагалгаа хийдэг гэж бодоход бүх нийтээр амрах хоёр өдөрт 90-ээд хүүхдийн төлөвлөгөөт хагалгаа хойшилж байна. Ганц манай эмнэлэг биш ээ, бусад эмнэлгийн мэс засалчид ч энэ асуудлыг шүүмжилж ярьдаг юм.

БАГШ М.НАРАНЦЭЦЭГ: ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДҮҮД ЗУРГАА ХОНОГ ХИЧЭЭЛД ЯВАХАД ЯДАРНА
Бага ангийн багш Х.Ариунбаяр: Зургаан настай хүүхдүүдийн хувьд дараалан зургаа хоног хичээллэхэд ачаалал нэмэгдэнэ. Дөнгөж сургуульд орсон хүүхдүүд хичээлдээ тав хоног явахдаа ядардаг. Баасан гарагийн орой хүүхдүүд нь ямар их ядарсан байдгийг багш нар эцэг, эхчүүд андахгүй. Гэтэл ирэх долоо хоногт нэмж дахин нэг өдөр хичээллэх болсон нь хүүхдээ бодоогүй шийдвэр юм.
Дээр нь зургаа хоног хичээллээд ганц өдөр амраад дахиад тав хоног хичээлд суух болно. Нөхөж байгаа хичээл гээд ямар даалгавар өгөхгүй байж болохгүй, сургалт хөтөлбөрийн дагуу л явна, гэрийн даалгавар ч өгнө. Бид баасан гарагт гэрийн даалгаврыг амралтын нэг өдөр нь хийгээд нөгөө өдөр нь амрахаар тааруулж өгдөг. Энэ ч гэсэн алдагдаж байгаа юм.
Одоо нэгдүгээр ангийнхан үсэг үзэж байна. Цээжилж тогтоох, бичих гээд ачаалал их байдаг учир бид эцэг, эхчүүддээ энэ удаагийн улирлын амралтаар маш сайн амраахыг тусгайлан зөвлөөд явуулсан. Хүүхдийг хэт их хичээлээр шахахад залхаж, сургуульд сурах сонирхолүй болдог сөрөг тал бий. Тиймээс бид нарийн хуваарийн дагуу бага багаар даалгавар өгөхийг хичээдэг.
Нийслэлийн өөр нэг сургуулийн нэгдүгээр ангийн багш М.Наранцэцэг: Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасныг гайхаад л сууж байна. Зургаан настай хүүхдүүдийн хувьд зургаа хоног хичээлд явна гэдэг хүнд. Анхаарал төвлөрөлт удаан, сууж хараахан сураагүй хүүхдүүд шүү дээ.
Манай ангийн хүүхдүүдийн ихэнх нь өдөр өнжүүлэхэд явдаг. Хичээл нь өдөр ордог учир ээж, аавынхаа ажлаас түрүүлээд өдөр өнжүүлэхдээ очдог юм билээ. Тэгээд орой ажил нь тарахаар ирж авдаг гэхээр эцэг эхээсээ илүү цагаар “ажилладаг” байхгүй юу. Хичээл нь өдөр ордог учир өдөр өнжүүлэхдээ унтах цаг ч байхгүй. Ингээд бодохоор хэр их ядарч байгаа нь ойлгомжтой.
Дээр нь ирэх баасан гарагт эцэг, эхийн хуралтай гэж зар тараачихсан. Эцэг эхчүүд ч хоёр долоо хоногийн өмнөөс цаг заваа зохицуулсан байгаа шүү дээ. Энэ мэтчилэн олон асуудал байна.

УБТЗ: ГАДАА СЭРҮҮСЧ, ХҮҮХДҮҮДИЙН АМРАЛТ ЭХЭЛСЭН ТУЛ ЗОРЧИГЧ ИХ БАЙНА. ЭНЭ АЧААЛАЛ ДАХИН ӨСНӨ
Ажлын өдрийг амралтад шилжүүлснээр УБТЗ хуваарьтаа өөрчлөлт оруулдаггүй. Гэвч зорчигчийн урсгал эрс өсдөг тул үйлчлэгч нарын ачаалал нэмэгдэн, тасалбарын олдоц буурдаг.
УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Зорчигчийн болон транзит тээврийн аль аль урсгал өссөн юм. Гэвч зүтгүүр болон галт тэргээ шинэчлэх гэх мэт хөрөнгө оруулалтын ажлууд тээврийн эрэлтээ гүйцэхгүй байна.
Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд орон нутгийн зорчигчид тав тухаа бодон, машин автобусаас галт тэргээр зорчихыг илүүд үздэг. Мөн ЕБС-ийн улирлын амралт эхэлсэн тул зорчигч тээвэр хэдийнэ нэмэгдчихсэн байна. Ажлын өдрийг амралтын өдөр болгосноор УБТЗ хуваарьтаа өөрчлөлт оруулдаггүй.
Гэвч зорчигчийн урсгал эрс өсдөг тул үйлчлэгч нарын ачаалал нэмэгдэн, тасалбарын олдоц буурдаг байна.
Энэ нь орлого талаас нь харвал тус нийгэмлэгт эергээр нөлөөлөх боловч галт тэрэг дүүрэн хүнтэй, зарим зорчигчид суух сандал олдохгүйд хүрдэг. Ялангуяа УБ-Эрдэнэт чиглэлд энэ байдал хамгийн их мэдрэгдэнэ. Зорчигчдыг үлдээлгүй тээвэрлэхийн тулд тус нийгэмлэг тасалгаатай галт тэргээ нийтийн галт тэрэг болгон өөрчлөх зэрэг арга хэмжээ авч байна. Транзит тээврийн хувьд гаалийн ажилтнууд ирэх долоо хоногт хоёр өдөр амрах тул гаалийн бүрдүүлэлт энэ хугацаагаар хойшилно гэсэн үг юм.

ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН: ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ, УУЛЗАЛТУУДАА ХОЙШЛУУЛАХААС АРГАГҮЙ БОЛДОГ ТУЛ ХҮНДРЭЛТЭЙ
"Жүр Үр", "Сүү ХК", "Өгөөж", "Талх Чихэр" зэрэг хүнсний томоохон үйлдвэрүүдээс энэ талаар тодруулахад "Үйлдвэрт манай ажиллагсад 24 цагийн ээлжээр ажилладаг учир энэ шийдвэр ажилд нөлөөлдөггүй. Тухайн үед нь байгууллагын дотоод журмаараа ажлын хуваарийг зохицуулаад явдаг" гэлээ.
Оффисын ажилтнуудын хувьд тухайн өдөр /жишээ нь 11-р сарын 9-ний өдөр/ төлөвлөсөн ажил, уулзалтуудаа хойшлуулах шаардлага гардаг учраас ажлын өдрийг гэнэт амралтын өдөр болгох нь зарим нэг талаараа төвөгтэй байдаг. Ер нь байгууллага дотроо зохион байгуулалтын ажил заавал хийх шаардлага гарна.
Мөн дараагийн амралтын өдөр нь /жишээ нь 11-р сарын 17-ны бямба гараг/ өөр ажил төлөвлөчихсөн байсан хүмүүст нөхөж ажиллах шаардлага гарах нь бас хүндрэлтэй байдаг гэлээ.
Үйлчилгээний байгууллагуудын хувьд ажлын өдрийг амралтын өдөр болгохоор эсрэгээрээ ачаалал нэмэгддэг. Учир нь иргэд амрахаараа гэр бүл, найз нөхдөөрөө их үйлчлүүлдэг. Тэрийг дагаад ажилчдын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгддэг гэв.