Энэ дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 40 жилийн хугацаанд 60 хувиар буурсан болохыг “Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан”-аас мэдээлж байна. Мөн тэд ийнхүү амьтдын тоо толгой буурах болсон шалтгаан нь замбараагүй, хурдацтай нэмэгдэж буй хог хаягдал, ой модыг огтлох, цаг агаарын өөрчлөлт, үйлдвэржилт зэргээс шууд хамааралтай болохыг анхааруулжээ.
Тухайлбал, 1970-2014 оны хооронд хөхтөн амьтан, шувуу, загас, хэвлээр явагч, хоёр нутагтан амьтдын 4000 гаруй төрөл нь даруй устаж үгүй болсон талаар “Living Planet Report: 2018”-д дурьджээ.
Энэхүү тайланд дурьдсанаар 2050 он гэхэд хүний шууд нөлөөлөл буюу ан агнуур, хог хаягдал, өвчин, цаг агаарын өөрчлөлт хурдацтай тархсанаар дэлхий дээр тэнцвэргүй байдал бий болно.
“Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан”-ийн Гүйцэтгэх захирал Таня Стийл “Бид өөрсдийн гаригаа устгаж буйгаа ойлгосон эхний үе. Мөн энэ үйл ажиллагаагаа зогсоож, эх дэлхийгээ хамгаалж үлдэхийн тулд бүхнийг хийж чадах сүүлчийн үе” хэмээжээ.
Латин америк, Карибын тэнгисийн орчимд амьтдын тоо толгой хамгийн их буюу 1970 оноос хойш 89 хувиар буурчээ. Учир нь цэнгэг усны орчин алдагдаж мэлхий, голын загасны 83 хувь нь үгүй болсон байна.
Тайланд хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтайгаар устаж үгүй болж буй дараах харамсалтай тоонуудыг дурьджээ. Үүнд:
- Усны шувуудын 90 хувь нь хуванцар хог хаягдал залгисан.
- Африкийн зааны ясаар хийсэн элдэв бүтээгдэхүүний улмаас зааны тоо толгой нь 2009-2014 оны хооронд 60 хувиар буурсан.
- 1999-2015 оны хоорондох зургаан жилийн хугацаанд 100 мянган орангутан үгүй болсон.
- Хойд туйлын мөс хайлах болсонтой холбоотойгоор баавгайны тоо толгой 2050 он гэхэд 30 хувиар буурна.
Францын Парис хотноо 2015 онд дэлхийн 196 улс орон, бүс нутгийн тэргүүн нар НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн талаарх 21-р Бага Хуралд оролцож, Парисын гэрээг баталсан юм. Энэ гэрээнд нэгдэн орсон улс орнууд зэрлэг ан амьтдаа хайрлан хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Энэ гэрээнд манай улс ч нэгдэн орсон. Тэгвэл дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагууд тэрхүү гэрээнд нэгдэн орсон улс орнуудыг үүргээ биелүүлэхийг санууллаа.
Эх сурвалж: CNN