ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРАХ ШИЙДВЭР ГАРГАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.
Албан бичигт 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа хэмээн дурдсан юм.
Албан бичгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ЯАРМАГИЙН ДАВХАР ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрвөн дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд баригдсан нийт 4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийг нээв. Уг гүүрэн байгууламжийн хувьд шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 у/м урт, 20.5 м өргөнтэй, Д-рамп шинэ гүүр нь 276 у/м, 8.5 м өргөнтэй, хуучин гүүр нь 250 у/м, 9 м өргөнтэй, 57 у/м тунелтэй юм.
Яармагийн гүүрний ФОТО-г хүлээн авна уу.
Б.БАТЗОРИГ: ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ САЙДЫН ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Төрийн ордонд хэвлэлийн гэнэт хэвлэлийн бага хурал зарлав. Тэрээр өөрийн хүсэлтээр сайдын ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм. Гэвч чухам ямар үндэслэлээр огцрох болсноо тайлбарласангүй. Учир нь түүний хамаарал бүхийн ААН ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэдээлэл тарсан юм.
Мөн тус сангаас маш бага хүүтэй зээл авах ААН-үүдийн жагсаалтыг салбарын сайд баталдаг. Иймд авах ёсгүй компаниудад зээл олгосны улмаас уу эсвэл өөрийн нэр холбогдсон ААН-д зээл олгуулсан гэдэг үндэслэлээр өргөдлөө өгөв үү гэдэг нь тодорхойгүй байна.
ОУВС-ГААС МОНГОЛД НЭМЖ ОЛГОХ 36.22 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТЫГ БАТАЛЖЭЭ
Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа.
Энэ үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая (ЗТЭ) буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдлоо.
Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм.