Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр өглөө 07.00 цагаас эхлэн Төрийн ордныг тойрон горооллоо.
Тэд шатахууны үнийг 1500 төгрөгт барихыг шаардан ийнхүү жагсаал хийж байгаа бөгөөд 10.30 цаг хүртэл Төрийн ордныг тойрон дуут дохиогоо хангинуулсан юм.
Харин 10.30 цагаас тэдний төлөөлөл шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлэхээр Төрийн ордон руу орж, жагсагчдын автомашиныг талбайн хоёр талаар явуулахгүй шууд чигээрээ явах дохиог замын цагдаа нар өгсөн. Ийнхүү жагсаалд оролцож буй автомашинууд Скай их дэлгүүрийн гадна цугларсан.
Тэд найман заалт бүхий шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр зэхэж буй бөгөөд 10.30 цагт Төрийн ордон орсон жагсагчдын төлөөлөл шаардлага хүргүүлэх хүсэлтээ Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргад мэдэгджээ.
Шаардлагаа тэд У.Хүрэлсүхийн гарт өөрсдийн биеэр хүргүүлэх бөгөөд бичиг хэргээр дамжуулахгүй гэдгээ илэрхийлж байв.
ШАТАХУУНЫ ҮНИЙГ 1500 ТӨГРӨГТ БАРИХ ШААРДЛАГАА ЕРӨНХИЙ САЙДЫН ГАРТ ӨГНӨ
“Төр засаг ард түмний төлөө ажиллаж байна уу үгүй юу гэдгийг харах цаг болсон. Өнөөдөр Ерөнхий сайд хүлээн авч уулзана гэсэн боловч, ойлголцлын зөрүүтэйгээс уулзаж чадсангүй. Маргааш дахин албан ёсоор бичгээ өгнө. Тав хоногийн хугацаанд бидэнтэй уулзана гэж найдаж байна. Бидний төлөө гарч ирсэн юм бол одоо ажлаа хийх хэрэгтэй. Амьдрал үнэхээр хэцүү боллоо. Монголчууд өнөөдөр үнэхээр ядарсан байна. Тиймээс ч ингэж нэгдэж байна гэж бодож байна” хэмээн жагсагчдын төлөөлөл хэлж байна.
Цуглааны зарыг цахим ертөнцөд тавьсан бөгөөд иргэд өөрийн хүсэлтээр уг жагсаалд нэгдээд байгаа аж.
Өнөөдрийн жагсаалд бүртгүүлсэн160 гаруй автомашин оролцож байгаа бөгөөд мэдээлэл гарч эхэлснээс хойш хүмүүс олноор нэмэгдэж байна гэдгийг оролцогчид хэлж байна.
Мөн өнөөдрийг жагсаалд хөдөө орон нутгаас буюу Сэлэнгэ аймгаас ч иргэдийн төлөөлөл нэгдээд байна гэв.
ӨДӨР БҮР 07-11.00 ЦАГ ХҮРТЭЛ ТӨРИЙН ОРДНЫГ ТОЙРЧ, ДУУТ ДОХИО ДУУГАРГАСААР БАЙХ БОЛНО
“100, 200, 300 гээд огцом нэмэгдэж байна. Хүнд байна. Шатахууны үнэ нэмэгдэхэд л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг, бүгд мэдэж байгаа. Өчигдөр л гэхэд гурил, будааны үнэ хүртэл нэмэгдчихэж. Бид тав хоног тайван жагсаал хийх зөвшөөрөл авсан. Өдөр бүр 07-11.00 цаг хүртэл Төрийн ордныг тойрч, дуут дохио дуугаргасаар байх болно. Хэрэв шаардлагыг маань хүлээн авахгүй бол үргэлжлүүлэн тэмцсээр байх болно. Шатахууны үнэ өсөөд цаашдаа бид талхаа 2000 төгрөгөөр авах уу. Арай хэтэрч байна шүү дээ. Иргэд туйлдаа хүрсэн учраас ингэж нэгдэж байна” хэмээн жагсаалд оролцож буй иргэн хэллээ.