УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныхаа дараа мэдээлэл хийж байна.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоног байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд хугацаагүйгээр оролцолхгүй гэж мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бидний тавьсан шаардлагад тодорхой ахицтай зүйл харагдсангүй. ЗГ, УИХ-аас хариу өгсөн боловч энэ чиглэлээр хийж буй дорвитой зүйл хийсэнгүй. Тиймээс ирэх долоо хоногоос дараагийн арга хэмжээндээ орохоор ярилцаж байна.
ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг ЗГ, УИХ-ын гишүүд хувааж авсан нь нэгэнт нийгэмд ойлгомжтой болсон. Тиймээс бизнес эрхлэгч иргэдэд очих ёстой мөнгийг авсан УИХ, ЗГ-ын гишүүдэд хариуцлага тооцсоны дараа хуралдаандаа сууна.
Хоёрдугаарт, Өнгөрсөн баасан гарагт эрх баригчид 2019 оны төсвийг баталлаа. Төсөв УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. Байхгүй зарим гишүүдийн кнопыг дарсан. Тиймээс бид Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны төсөвт хориг тавихыг уриалж байна. Ийм өндөр зардал, эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломжгүй. Ерөнхийлөгч хориг тавибал АН-ын бүлэг дэмжинэ гэв.
Бензин шатахууны үнэ огцом өсөж, 2000 гарчихлаа. Үнийн өсөлтийн эсрэг тууштай арга хэмжээ авахыг ЗГ-аас шаардаж байна. АН шатахууны үнийг өсөлтөөс үүсэлтэй үнийн хөөрөгдлийг ард түмний нуруун дээр үүрүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан илэрхийлэв.
Шатахууны үнэ буухад манай шатахуун импортлогч ААН-үүд үнэ буулгасан тохиолдол байхгүй. Харин үнэ зах зээлд өсөхөд үүнээс хэд дахин илүүгээр нэмдэг. Үүнд төрийн зохицуулалт хийх ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, 270 гаруй тэрбум төгрөгийн ЗГ-ын дотоод хэрэглээний төсвийг хэмнэх хэрэгтиэй. 700 гаруй тэрбум төгрөгийг халамжид зарцуулах гэж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 47 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд төсөвт ахиухан төсөв батлах хэрэгтэй.
-ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийг дэмжих сан болон нийт 29 сангийн хөрөнгийн зарцуулалт ойлгомжтой болж байна. Энэ бол зохион байгуулалттай бүлэглэлийн үйлдэл болох нь ойлгомжтой боллоо. Зээл авах эрх хэнд ч нээлттэй, хамгийн гол банкиар дамжуулан ном журмаар нь авах ёстой. Тийм учраас бид У.Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулах шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдлээ. Эрх баригчид нэг их наяд төгрөгийн зээлийг өнгөрсөн 2 жилд Хөгжлийн банкиар дамжуулан гаргасан байна. Энэ бүхнийг нэг бүрчлэн гаргуулж, дэлгэж тавина. Бид 29 сангийн хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг нэг бүрчлэн авна гэж мэдээлэв.
АН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагт чуулганы хуралдаанд тодорхойгүй хугацагаар суухгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлаар бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад, Ирэх долоо хоногоос нэг нэг гишүүнийг чуулган, байнгын хорооны хуралдаанд төлөөлөл болгон оролцуулна. Өөрөөр хэлбэл, хүний өмнөөс хяналт тавих болон ирц ямар байгаад хяналт тавина.