“Apple”-ийн хувьцааны ханш 2014 оноос хойш байгаагүйгээр огцом унасан байна. Тус компанийн орлогын 60 хувийг бүрдүүлдэг “iPhone”-ийн эрэлт буурч байна гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 6.6 хувиар унажээ.
Энэ нь 2014 оны нэгдүгээр сараас хойш нэг өдрийн арилжааны дүнгээр хамгийн огцом унасан үзүүлэлт болсон төдийгүй он гарснаас хойш 23 хувиар өссөн хувьцааны ханшаас хойш татсан байна. Улмаар наймдугаар сард тус компанийн үнэлгээ нэг их наяд ам.доллар хүрээд байсан нь 987 тэрбум ам.доллар болж буураад байна. “Apple” компани “iPhone”-ийн борлуулалт IV улиралд жилийн өмнөхөөс төдийлөн өсөөгүй гэж мэдэгдсэн юм. Шинэ загварууд танилцуулсан улирал гэдэг утгаараа энэ нь шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй хариу болжээ.
Түүнчлэн “Apple” компани үйлчилгээний бизнестээ илүү төвлөрөхийн тулд ирэх оноос “iPhone”, “iPad”, “Mac”-ийн борлуулалтын тоо ширхгийг мэдээлэхгүй байхаар шийдвэрлэснээ зарлаад байна. Үүнийг нь зарим шинжээчид "Бизнесийн шинэ загвар хэрэгжүүлж буй алхам" гэж сайшаасан бол зарим нь "Ухаалаг гар утасны зах зээлд тулгарсан хүндрэл бэрхшээлүүдээ нуух оролдлого" гэж үзжээ.
Н.Номин-Эрдэнэ