Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хакерууд тэдгээр мэдээллийг интернет хөтчийн extension буюу нэмэлтээр дамжуулж хулгайлсан байх магадлалтай гэнэ.
Хакерууд өнгөрсөн 9-р сард нэг хаягийн нууц мэдээллийг 10 цент буюу 250 төгрөгөөр зарна гэсэн зарыг интернетэд байршуулсан байжээ. Тэд гартаа оруулсан 120 сая гаруй хаягийн мэдээллийг зарах зорилготой байгаагаа Оросын BBC мэдээллийн агентлагт хэлсэн аж.
BBC-ын хүсэлтээр уг хэрэгт шалгалт хийсэн цахим аюулгүй байдлын Digital Shadows компани нийт 81,000 хэрэглэгчийн хувийн чат ил болсныг олж илрүүлсэн байна. Үүний дараа BBC-ээс чат нь алдагдсан байж болзошгүй таван орос хэрэглэгчтэй холбогдоход тэд чатуудыг өөрсдийнх нь мөн болохыг баталжээ.
Фэйбүүк хариуд нь “Бид интернет хөтөч хөгжүүлэгч компаниудтай холбогдож тухайн хортой нэмэлтийг устгуулсан. Мөн эрх бүхий газруудад нь хандан алдагдсан хаягуудын мэдээллийг нийтэлсэн вебсайтуудыг хаалгаж байгаа. Ирээдүйд мэдээлэл алдагдах аюулаас сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг ч авсан” гэжээ.
Эх сурвалж:c.com