Ц.Цогзолмаа: Сурагчдыг 12-р сарын 25-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амраах шийдвэрийг гаргасан
Амралтын талаар БСШУС-ын яамнаас тодруулахад "Эрүүл мэндийн яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах хүсэлт гаргасан. Гэвч БСШУСЯамнаас хуралдаад сар гаруйн хугацаанд амраах шийдвэр гаргасан" гэлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ETV телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрвээ томуу, томуу төст өвчний дэгдэлт их байвал тухайн үед нь карантин тогтооно. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан" гэжээ.
ТАВ ХОНОГ Төрийн ордныг тойрон ДУУТ ДОХИОГООР ЭСЭРГҮҮЦЭЛ илэрхийлнэ

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр өглөө 07.00 цагаас эхлэн Төрийн ордныг тойрон горооллоо. Тэд шатахууны үнийг 1500 төгрөгт барихыг шаардан ийнхүү жагсаал хийж байгаа бөгөөд 10.30 цаг хүртэл Төрийн ордныг тойрон дуут дохиогоо хангинуулсан юм.
Тэд найман заалт бүхий шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр зэхэж буй бөгөөд 10.30 цагт Төрийн ордон орсон жагсагчдын төлөөлөл шаардлага хүргүүлэх хүсэлтээ Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргад мэдэгджээ.
“Төр засаг ард түмний төлөө ажиллаж байна уу үгүй юу гэдгийг харах цаг болсон. Өнөөдөр Ерөнхий сайд хүлээн авч уулзана гэсэн боловч, ойлголцлын зөрүүтэйгээс уулзаж чадсангүй. Маргааш дахин албан ёсоор бичгээ өгнө. Тав хоногийн хугацаанд бидэнтэй уулзана гэж найдаж байна. Бидний төлөө гарч ирсэн юм бол одоо ажлаа хийх хэрэгтэй. Амьдрал үнэхээр хэцүү боллоо. Монголчууд өнөөдөр үнэхээр ядарсан байна. Тиймээс ч ингэж нэгдэж байна гэж бодож байна” хэмээн жагсагч.
Гэрэл зургийг ЭНД дарж хүлээн авна уу.

Даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д манай тамирчид АЛТ, МӨНГӨН медаль хүртлээ
Беларусь улсын Гомель хотноо зохиогдсон зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д манай улсаас охид, хөвгүүдийн дөрвөн насны ангилалд 24 тамирчин өрсөлдөж, нэг алт, нэг мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлжээ.
Тодруулбал, блиц төрөлд Б.Есүй ДАШТ-д түрүүлж алтан медаль хүртсэн бол охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Б.Мишээл зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдож, нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна.
Монгол улс медалийн тоогоор зургаад бичигджээ. Тус тэмцээнийг ОХУ-ын тамирчид таван алт, найман мөнгө, хоёр хүрэл медаль, нийт 15 медальтайгаар тэргүүлжээ.
АН БҮЛЭГ: Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны төсөвт хориг тавиач гэж УРИАЛЖ байна
УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныхаа дараа мэдээлэл хийжээ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоног байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй гэж мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бидний тавьсан шаардлагад тодорхой ахицтай зүйл харагдсангүй. ЗГ, УИХ-аас хариу өгсөн боловч энэ чиглэлээр хийж буй дорвитой зүйл хийсэнгүй. Тиймээс ирэх долоо хоногоос дараагийн арга хэмжээндээ орохоор ярилцаж байна.
ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг ЗГ, УИХ-ын гишүүд хувааж авсан нь нэгэнт нийгэмд ойлгомжтой болсон. Тиймээс бизнес эрхлэгч иргэдэд очих ёстой мөнгийг авсан УИХ, ЗГ-ын гишүүдэд хариуцлага тооцсоны дараа хуралдаандаа сууна.
Хоёрдугаарт, Өнгөрсөн баасан гарагт эрх баригчид 2019 оны төсвийг баталлаа. Төсөв УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. Байхгүй зарим гишүүдийн кнопыг дарсан. Тиймээс бид Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны төсөвт хориг тавихыг уриалж байна. Ийм өндөр зардал, эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломжгүй. Ерөнхийлөгч хориг тавибал АН-ын бүлэг дэмжинэ гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА
Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай сэтгүүлч Б.Эрдэнэчимэг ярилцлаа. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус.
Ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу.