1974 онд нэгэн тариачин өвгөнийг худаг гаргахаар нүх ухаж байхад нь газар дороос шавар хүн гарч ирсэнд ихэд гайхжээ. Тэр нүхнээс нь ус ч гарсангүй тул хөшөөг муугийн хорлол хэмээн үзэж нутгийн хүмүүс дүүжилж хэмхэлсэн байна.
Ус гарахгүй байх нь ч аргагүй ажээ. Учир нь тухайн нутагт 2200 гаруй жилийн өмнө байгуулсан энэ шавар армийг газар дор удаан хугацаанд гэмтээлгүй хуурайгаар нь хадгалах зорилгоор ус зайлуулах систем байгуулсан байна. Энэ нь МЭӨ 200-гаад онд ч шинжлэх ухааны нарийн технологи хэрэглэж байсныг илтгэх аж. Зөвхөн тухайн цаг үед бус одоо ч энэ газар усгүй гэнэ.
Үнэндээ тариачин өвгөний олж авсан тэр хөшөө газар дороос олдсон жинхэнэ эрдэнэс байсан юм.
Шаньси муж дахь Хятадын эртний зургаан гүрний нийслэл байсан Шиань хотын 2009 оноос эхлэн дэлхий нийтэд нээлттэй болсон уг цогцолбор газрыг жил бүр 1 сая гаруй жуулчин үздэг.
CNN агентлагийн бичсэнээр 2014 онд 4.6 тэрбум юань /720 сая доллар-2015 оны ханшаар/ олсон бол өөр нэгэн мэдээлэлд бүхэлдээ Шиань хотыг 2016 он гэхэд 150 сая жуулчин зорьж 120 тэрбум юанийн /17.2 тэрбум доллар/ орлого оруулсан байна. Тэдгээрээс дотоодын жуулчид ихэнх хувийг эзэлж байгаа нь нүдэнд илхэн байлаа.
Дотогшоо нэвтрэхэд л нэг хүн 120 юанийн /44332 төгрөг/ үнэтэй тасалбар авч орсон бөгөөд биднийг очсон өдөр олон мянган дотоодын жуулчин ирсэн байв. Аравдугаар сарын 21-нд биднийг очиход өдөртөө +20 градусын дулаан, дан цамцтай явахад халууцахаар байсан бөгөөд цаг агаарын таатай байдал нь ч жуулчдыг татах нэг нөхцөл болдог ажээ.
ЧИН ШИХУАН НӨГӨӨ ЕРТӨНЦӨД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛУУЛАХ ЗОРИЛГООР ШАВАР АРМИЙГ БАЙГУУЛЖЭЭ
14 насандаа өөрийгөө нөгөө ертөнцөд мөнхөд хамгаалуулах зорилгоор уг армийг босгуулсан байна.
Тэртээх 2200 гаруй жилийн өмнө 13 настай Ин Жэн хүү Чин гүрний хаан ширээнд заларчээ. Тэрбээр хаан ширээнд сууснаас жилийн дараа буюу 14 насандаа өөрийгөө нөгөө ертөнцөд мөнхөд хамгаалуулах зорилгоор уг армийг босгуулсан байна. МЭӨ 259-210 онд амьдарч байсан тэрбээр 49 насалсан бөгөөд Хятадыг нэгтгэсэн анхны хаан гэгддэг.
МЭӨ 221 он буюу дөнгөж 11 настайдаа л тэрбээр 200 жил олзлолдон тулалдаж бутарсан улсыг нэгтгэж Чинь гүрнийг байгуулсан байна.
Чин Шихуаны хааны онгон, онгоныг дагалдах цэрэг морины баримал хөшөөг өдгөө тухайн үед барьж байгуулсан яг л тэр хэв маягаар нь жуулчдад үзүүлж байгаа ажээ.
Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар газар доор байгаа хамгийн том энэ олдворыг судлаач түүхчид судалгаа хийж, засаж, музей болон бусад цогцолборуудыг байгуулсны үр дүнд 2009 оноос олон нийтэд үзүүлэх болсон байна.
Газар доор нийт 8000 гаруй хөшөө байгаагаас өдгөө 500 гаруй хүн хөшөө, 100 гаруй морины хөшөө, 18 тэрэг олджээ.
Бүхэлдээ яг л хааны ордон шиг цэргийн арми, хааны түшмэд, албатууд, шивэгчдийг дурсэлсэн хөшөөнүүд байгаа ба нийт 700 гаруй мянган хүн 38 жил энэ армийг бүтээхэд гар бие оролцжээ.
100 орчим тонн химийн бодис булаатай байгаа тул манай үеийнхэн хааны онгоныг гаргаж авах боломжгүй гэж үзсэн байна.
Чин Шихуаны онгоныг өнөөдөр хүртэл нээж малтаагүй байна. Учир нь Ерөнхий сайд Жоу Эньлай онгоныг 100 жил хөндөж болохгүй гэсэн зарлиг буулгажээ. Түүнээс гадна онгоныг шинжлэх ухааны талаас сүүлийн үеийн эрдэмтэд судлахад хааны шарилыг занданшуулахын тулд их хэмжээний химийн бодис ашигласан гэж үзжээ.
Орчин үеийн судлаачдын үзэж буйгаар энэ бунхныг байгуулахад газар дор 100 орчим тонн химийн бодис булаатай байгаа тул бидний үеийн хүн төрөлхтөн гаргаж авах боломжгүй гэж үзсэн байна.
Хааны бунхнаас 1,5 км-ийн зайтай уг шавар армийг байгуулсан бөгөөд бүхэлдээ хөшөөнүүдийг хамгаалан байгуулсан ханын урт 6 км үргэлжлэх аж. Шавар хөшөөнүүдийн дүр төрх болгон өөр бөгөөд судлаачид тухайн үеийн цэргүүдийн царайг дуурайлган бүтээсэн гэж үздэг. Мөн хөшөөний хувцас, зэвсгүүдээр нь тухайн хүн ямар эрх ямбатай байсныг тодорхойлж болох ажээ.
Түүнчлэн ойр орчмоос нь хөшөөг босгохоор ажиллаж байсан 70 мянга гаруй хүнийг оршуулсан байсныг илрүүлсэн байна.
Судлаачдын эхний шатны малтлага 1978-1984 онд, хоёрдугаар шатных нь 1985-1986 онд үргэлжилсэн бол 2009 оны зургаадугаар сарын 13-нд гуравдугаар шатны малтлагыг хийж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл эрдэмтэд эдгээр хөшөөнүүдийг судалсаар байгаа бөгөөд уг судалгаанд Хятадын эрдэмтэн Сим Жян томоохон үүрэг гүйцэтгэжээ.
1980 оны малтлагаар хааны бунхнаас 20 метрийн зайд хоёр хүрэл тэрэг олдсон байна. Тэрэг тус бүр 300 эд ангиас бүрдэх бөгөөд алт мөнгөн тоногтой дөрвөн морь хүлэглэсэн байна. Мөн 2000-аад оны үед хөгжимчид, акробатчидын хөшөө олджээ.
Түүнчлэн хаантай хамт түүний 48 албатыг амьдаар нь оршуулсан гэдэг. Хөшөөнүүдийн жин 135 кг бөгөөд одоогоор чухам хаана бүтээснийг тогтоогоогүй байна.
Жинхэнэ урлагийн бүтээл болсон энэ байгууламжийг 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ.
Бидний маршрут:
- Улаанбаатар-Эрээн /галт тэрэг/
- Эрээн-Хөх хот /автобусаар 6 цаг явсан/
- Хөх хот-Янань /галт тэрэг 1 хоноод очсон/
- Янань-Шиань /хурдан галт тэргээр 2 цаг явсан/