У.Хүрэлсүх: Гишүүд авсан зээлээ төлж, ард түмнээс уучлалт хүсэхээс нааш дахин нэр дэвшүүлэхгүй

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-11-06 12:22 GMT+8
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би намын даргын хувьд хоёр шаардлага тавьж байгаа. Нийгэмд шударга ёс, дэг журмыг тогтоох талаар Ардын нам асуудлаа ярина, тун удахгүй. Ард түмний итгэлийг дааж чадахгүй байгаа бол энэ Их хурал, ЗГ-т ажиллах эсэх тухай асуудал ярих цаг нь болсон. Харлаа, хүлээлээ, тэслээ засах гэж янз янзаар оролдлоо. Үр дүнд хүрэхгүй байгаа. 

Би айхгүй байна, амь насаа алдахаас ч айхгүй байна. Харин би ард түмнийхээ итгэл найдвар алдрахаас л айж байна. 

 

ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдийг ард түмнээсээ уучлалт гуйж, зээлээ төлөхөөс нааш дахин нэр дэвшүүлэхгүй, улс төрд Ардын намын өмнөөс барилдахгүй шүү гэдгийг би дахин хэлье. Тийм учраас би тун удахгүй намынхаа олон түмнээс дэмжлэг хүснэ. Хэрэв өөрчлөлт шинэчлэлтийг би хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ингээд болохгүй бол би өөрөө огцорно. 

Үүнийг би цэрэг хүний ёсоор, эх орондоо тангараг өргөсөн эр хүний ёсоор хэлж байна. Үүнийг та бүхэн дэмжээрэй. Ард түмэн үүнийг хүсэж хүлээж байна. Ард түмнийхээ итгэл найдварыг бид хүлээх ёстой. 

Ерөнхий сайд болохдоо хэлсэн үгээ мартаагүй байна. Би айхгүй байна, амь насаа алдахаас ч айхгүй байна. Харин би ард түмнийхээ итгэл найдвар алдрахаас л айж байна гэж хэлсэн. Энэ итгэл найдварын төлөө ажиллах цаг болсон, хариултыг нь ч өгөх цаг болсон гэж бодож байна.

Миний хүч хүрэхгүй зүйл, надад давж чадахгүй зүйл гэж байна. Тиймээс Та бид Үндсэн хуулиар өөрчлөх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг шүдгүй арслан гэдэг. Архираад л байдаг, зууж чаддаггүй. Тиймээс Үндсэн хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эрхзүйн орчноо өөрчлөх, шинэчлэх асуудал бидний хийх хамгийн чухал асуудал. 

Удахгүй би намын бага хурлаа зарлана. Алдаа, оноогоо үнэлж цэгнэнэ. Ард түмэндээ ч тайлагнана гэв. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 627 санал өгсөн байна.

Дээшээ