Дэлхийн тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчид нэг дор цугларах “Wine Expo-2018” олон улсын дарсны үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 9, 10-нд Нарны гүүрний баруун талд байрлах WW Center-т болох гэж байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр дарсанд дуртай хэрэглэгч үйлчлүүлэгч нарт зориулсан дарс, оргилуун дарс, өндөр хатуулагтай брэнд бүтээгдэхүүний амталгаатай олон улсын мэдлэг мэдээлэл өгөх сургалтууд болон бусад сонирхолтой үдэшлэг, үйл ажиллагаа зохион байгуулах ажээ.
Энэхүү үзэсгэлэнгийн талаар “World Wine” нэрээр нь олны мэдэх “Ноён уул эрдэнэ” ХХК-ийн захирал Ц.Түвшинбаяртай ярилцлаа.
-Дөрөв дэх жилдээ “Wine expo” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн гол онцлог юу байх бол?
-Дарсны үзэсгэлэнгээ бид энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Бид үзэсгэлэнгээ анх 2015 онд зохион байгуулж байлаа. Энэ жил дарс үйлдвэрлэгчид түншүүд маань их ирж байна. Анх 13 хүн ирж байсан бол дараа жилүүдэд нь 14, 15 болж, энэ жил Австрали, Япон, Италийн Сицили арал, Франц, Герман зэрэг улс орнуудаас нийт 18 үйлдвэрлэгч ирэх гэж байна.
Хамгийн гол нь энэ жилийн онцлог нь маш олон өндөр зэрэглэлийн дарсны амталгаат сургалтууд зохион байгуулагдана. Дарсны мэргэжилтнүүд маань өөрсдөө дахин ирж дарсаа тайлбарлаж танилцуулах болно.
Шампань болон энгийн оргилуун дарс хоёрын хоорондын ялгааг бид сургалтаар өгнө.
-Тухайлбал, ямар сургалтууд зохион байгуулах вэ?
-Дарс амтлах таван алхам бий. Дарсны үзэсгэлэнгийн хамгийн гол зорилго нь хэрэглэгчид дарсны утга учрыг ойлгож авах, өөрийнхөө дуртай амтыг олох, аль нутгийн дарс юугаараа ялгаатай гэх мэт олон дарсны амтыг мэдэрч ялгадаг болно. Дарсыг амтлах техник бий. Энэ талын анхан шатны мэдлэгийг ирсэн зочдодоо өгнө.
Түүнчлэн монголчууд шампанск гэж хэлдэг. Гэтэл энэ нь Франц улсын Шампань мужийн нутгийн нэр. Шампань болон энгийн оргилуун дарс хоёрын хоорондын ялгааг бид сургалтаар өгнө.
Мөн Конъяк, Брэнди, Арманъяк зэрэг бүтээгдэхүүний ялгааг таниулах анхан шатны сургалтуудыг явуулах гэж байна.
-Үзэсгэлэнгийн үеэр мөн амталгаат үдэшлэгийг зохион байгуулна гэсэн?
-Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа учир манай баг хамт олон туршлагажиж байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр 150 гаруй хүн хоёр өдөр маш завгүй ажилладаг.
Хоёр ч томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Lheraud конъякны эзэн энэ жил өөрөө конъякны утга учрыг бидэнд тайлбарлаж өгөхөөр ирэх гэж байна.
Нэг нь Lheraud /Леро/ гээд 450 гаруй жил болж байгаа конъякны үйлдвэрлэгчийн ес дэх үе дээрээ явж байгаа 76 настай эзэн нь экспортынхоо захиралтай хамт манайд зочилно. Энэ хүнийг хүндэтгээд бид тухайн конъякны үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Конъяк гэдэг нь цагаан усан үзмээр дарс исгэн түүнийгээ нэрж гарган авдаг. Мөн хадгалах торхоо хүчтэй галаар түлж хар болгон, түүн дотроо зургаа, найм, арван жил болон түүнээс дээш жил дарж байж конъяк гарган авдаг. Конъяк үнэтэй байдаг нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт их шаарддагтай холбоотой. Европчууд хоол, дессертний дараа сайхан яриа өрнүүлж суухдаа хүртдэг. Цагаан дарсыг хөргөж уудаг бол конъякийг гарынхаа алгаар дулаацуулаад уудаг. Харин Монголд энэ соёл арай өөр байна. Тиймээс Lheraud конъякны эзэн энэ жил өөрөө конъякны утга учрыг бидэнд тайлбарлаж өгөхөөр ирэх гэж байна.
-Оргилуун дарсны үдэшлэгийн тухайд?
-Испанийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг Freixenet Cava оргилуун дарстай after party-г Ион клубтэй хамтарч зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн бугуйвчин такстай хүмүүс Ион клубт шууд орох боломжтой.
Freixenet Cava оргилуун дарсыг эхний ирсэн 300-400 зочдод амтлуулах бөгөөд энэ үеэр Lemons хамтлаг ирж тоглоно. Гадны Зочид маань хоёр өдрийн үзэсгэлэнгийн дараа алжаалаа тайлангаа харилцагч үйлчлүүлэгч нартайгаа хамт суух нэг боломж бүрдэх юм.
-Өмнөх жилүүдэд болсон үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн гадны зочид ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?
-Маш өндөр сэтгэгдэлтэй буцдаг учраас жил ирэх тусам ирэх хүний тоо нэмэгдсээр байгаа. Дөрөв дэх жилдээ дарааллан ирж байгаа үйлдвэрлэгч ч байна.
Үзэсгэлэн дуусахад бид дараа жилийнхээ үзэсгэлэнгээ товлодог. Арваннэгдүгээр сарын 9, 10 гэсэн хугацааг жилийн өмнө тавьсан. Яагаад гэвэл үйлдвэрлэгч нар маань бүтэн жилийн өмнө дараа жилийнхээ ажлын хуваарийг гаргадаг. Биднээс ирэх жилийн үзэсгэлэнгийн товыг асууж байна гэдэг нь тэд дахин ирнэ гэсэн үг юм.
-Анх энэ үзэсгэлэнг зохион байгуулах санал санаачилга хэрхэн гарсан бэ?
-Дарсны хэрэглээ, соёл Европ төдийгүй Азид их хүчтэй дэлгэрч байна. Дарсны үзэсгэлэн Улаанбаатарыг тойроод бүх томоохон дэлхийн хотуудад болдог. Тухайлбал: Хоёрдугаар сард Москвад, гуравдугаар сард Германд, дөрөвдүгээр сард Италид, тавдугаар сард Лондонд, зургаадугаар сард Бордод болж байна.
Арваннэгдүгээр сард Шанхайд болдог. Манай үзэсгэлэнд ирсэн үйлдвэрлэгч нар эндээс Шанхайн үзэсгэлэн лүү нисэх тохиолдол их бий. Гэтэл Европын томоохон үзэсгэлэнг зохион байгуулагч нар Ази дахь түншээ Хонконг, Шанхай, Бээжингээр сонгож байна. Нэг л өдөр Монголыг сонгоно гэдэгт итгэдэг. Аль ч гадны томоохон дарсны зохион байгуулагч нар орж ирэхэд бид хэдийнээ бэлтгэгдсэн, соёлтой болчихсон, зохион байгуулж чаддаг байх хэрэгтэй. Бид урьдчилж хэрэглэгчдээ бэлдэж байгаа хэрэг.
Мөн бид дарсны зооринд 25 буюу түүнээс дээш жил хадгалдаг өндөр зэрэглэлийн Grand Cru Classe хэмээх унтаж байдаг дарснаас амталгаат сургалт хийх гэж байна.
-Долоон сэдвээр есөн сургалт зохион байгуулах гэж байна гэсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Францын Cote du Rhone нутгаар урсдаг Роун голын ай савыг дагасан Кот дю Роун нутгийн дөрөв дэх үе дээрээ явж байгаа 30-аад насны Мисис Клавел хэмээх франц эмэгтэй аав ээжээсээ дарсны бизнесээ өвлөж авсан бөгөөд тэрбээр өөрөө усан үзмээ тарьж хураагаад, дарсаа боловсруулан, дарсаа хийдэг дарсны мэргэжилтэн өөрийнхөө нэрээр нэрлэсэн дарснуудаа танилцуулна.
Мөн монголчуудын “Загалмайлсан эцэг” киногоор нь сайн мэдэх Италийн Сицили арлын Piccini брэндийн экспортын захирал ирнэ.
Түүнчлэн Австралийн Deakin Estate, Ketnook, Azahara хэмээх өндөр зэрэглэлийн усан үзмээр дарсаа хийдэг үйлдвэрлэгч ирж сургалт хийнэ.
Мөн бид дарсны зооринд 25 буюу түүнээс дээш жил хадгалдаг өндөр зэрэглэлийн Grand Cru Classe хэмээх унтаж байдаг дарснаас амталгаат сургалт хийх гэж байна. Үүний мэргэжилтэн Бордогоос ирнэ. Иймэрхүү олон төрлийн сургалтууд явагдах гэж байна.
-Энэ сургалтад хүссэн хүн болгон хамрагдах боломжтой юу?
-Суудлын тоо хязгаартай байгаа. Grand Cru Classe нь өндөр зэрэглэлийн дарс учраас 10-15 хүн, бусад сургалтад 25-30 хүн хамрагдана. Тиймээс сургалтыг зорьж байгаа хүмүүс суудлаа баталгаажуулж урьдчилж бүртгүүлж авбал зүгээр. Энэ сургалтад суувал маш сайхан мэдлэг олж авна. Учир нь дарс үйлдвэрлэгч нь яг өөрөө ирж тайлбарлаж байгаа учраас ховор боломж юм. Энэ жил Японы харилцагч чавганы үйлдвэрлэгч Үмэшюү Чоёо мөн ирнэ. Япондоо их алдартай, эрүүл мэндэд тустай ликёр юм билээ.
-Үзэсгэлэнд өндөр үнэтэй эсвэл онцгойлон ямар дарсыг танилцуулах бол?
-Мэдээж 100-120 мянган төгрөгийн үнэтэй дарснууд бий. Энэ жил бид эрчүүдийн дарс Calvet брэндээ түлхүү таниулна. Calvet брэндийг танилцуулахаар Францаас мэргэжилтэн ирэх юм. Мөн Albani Armani гээд дарсны үйлдвэрлэгчийн дарснууд ирж байна. Тиймээс эрчүүдэд амтлах дарс олон бий.
Мах их иддэг эрчүүд хуурай, чихэргүй дарс хэрэглэж байх хэрэгтэй.
-Монголд эрэгтэй хүн дарс уугаад байдаггүй гэсэн сэтгэлгээ байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Үүнийг эсрэгээрээ байгаасай гэж хүсдэг. Харин ч эрчүүдэд улаан дарс хэрэгтэй. Эмэгтэй хүн төрөөд цусаа төлжүүлдэг бол эрчүүдэд энэ нь боломжгүй юм. Улаан дарс уувал цусан дахь холестерин задлагдаж байдаг. Мах их иддэг эрчүүд хуурай, чихэргүй дарс хэрэглэж байх хэрэгтэй. Олон жилийн судалгаагаар америк, европын эрдэмтэд дарс тогтмол хэрэглэдэг итали, франц эрчүүдийн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал маш бага байгааг тогтоосон. Энэ нь улаан дарс тогтмол хэрэглэдэгтэй холбоотой юм.
-Дарсны соёлыг Монголд түгээн дэлгэрүүлэх тал дээр танай байгууллагаас ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Анхдагч компанийн хувьд бүтээгдэхүүнээ бид чанартай гэж магтахын оронд зөв хэрэглэж сураасай, согтох гэж биш хоолны даруулга болгож хэрэглэх эрүүл мэнд талаас нь түлхүү сургалт явуулж, контентууд бэлтгэн гаргадаг. Дарс өөрөө согтууруулах ундаа мөн боловч зөв хэрэглэвэл зүрх судасны өвчинд сайн бөгөөд өөх тос задалдаг, ялангуяа манайх шиг махан хоол түлхүү хэрэглэдэг хүмүүст хуурай, нэмэлт сахаргүй, цэвэр усан үзмээрээ исгэгдсэн жимслэг улаан дарс эерэг нөлөөтэй байдаг. Энэ талаас нь бид сургалтаа явуулж байна.
Согтууруулах ундаа гэж харахаас илүү амьдралын зөв дадал зуршил, гэр бүлийн халуун дулаан орчинг бүрдүүлэгч, аз жаргалын ундаа гэж хүлээн авах хандлага нэгэнт бий болсон.
-Дарсны ач холбогдлуудаас дурдвал?
-Цагаан, ягаан, оргилуун дарс илүү хөнгөхөн, хатуулаг багатай байдаг. Мэдээж хоолтойгоо зохицуулж хэрэглэвэл сайн. Ямар дарс ямар хоолтой зохицох вэ гэдгийг сайн мэддэг байвал зөв сонголт хийхэд тустай. Европчууд өдөр оройн хоолон дээрээ хундага дарсаа даруулга маягаар хэтрүүлэхгүй хэрэглэдэг.
Өнөөдөр дэлхий дахинаа хатуулгийн хэмжээ өндөр бүтээгдэхүүнээс татгалзаж, бага хатуулагтай дарс хэрэглэхийг илүүд үзэж байна. Согтууруулах ундаа гэж харахаас илүү амьдралын зөв дадал зуршил, гэр бүлийн халуун дулаан орчинг бүрдүүлэгч, аз жаргалын ундаа гэж хүлээн авах хандлага нэгэнт бий болсон.
Саяхан Италиас манай үйлдвэрлэгч ирээд “Бид хоолоо дарсаараа даруулдаг юм. Та нар хоолоо идэхдээ юугаар даруулдаг вэ?” гэж асуусан. Манайхан хоолоо идэхдээ цай их уудаг юм билээ. Тэгэхэд зочин маань инээгээд “Ийм хүйтэн юм чинь цай уух нь аргагүй юм байна” гэсэн. Монголчууд хоолоо идээд араас нь цай уудагтай адил гаднынхан дарсаар даруулах ёстой гэж ойлгодог.
-Сайн дарсыг яаж ялгаж сонгож хэрэглэх хэрэгтэй вэ?
-Мэдээж үнэ дагаад чанар гэдэг. Бас хоёр юм уу түүнээс дээш усан үзмийн сорттой чанарлаг дарсыг сайн дарсанд тооцдог. Учир нь өндөр бүтэцтэй, уламжлалт технологи ашигласан, хоёроос гурван усан үзмийн сортыг холино гэдэг wine master буюу дарсны мэргэжилтнээс маш их ур ухаан, чадвар мэдрэмж шаарддаг ажил.
Аль нэгэн усан үзмийн сортыг эн тэнцүү буюу эсвэл аль нэгийг нь түлхүү, эсвэл бага, усан үзмийг ямар хэмжээгээр байлгах вэ гэдэг нь дарс хийж байгаа дарсны мастерын олон жилийн туршлага, мэдрэмжтэй холбоотой. Аль болох хоёр буюу түүнээс дээш усан үзмийн сорт хольсон дарснууд эмчилгээний шинж чанартай. Манайд нэг усан үзмийн сорттой боломжийн үнэтэй франц дарс олон бий. Гол нь эмчилгээний журмаар хэрэглэх гэж байгаа бол ямар нэг сахарын нэмэлтгүй чихэрлэг амтгүй байх ёстой.
Дарсыг үнэрлээд ямар хөрсөнд ургасан ямар нутгийн ямар усан үзмийн сортоор хийсэн, хэдэн оны дарс вэ гэдгийг хэлдэг.
-Олон төрлийн улаан дарсыг нэг амсаад л тийм дарс байна гэж ялгаад байдаг хүмүүсийг хараад гайхдаг. Яаж тэгж ялгадаг байна аа?
-Тэр бол дарсны сомельер. Сомельер гэдэг нь дарсыг амтлах чадварыг эзэмшсэн, сургуулийг нь төгссөн мэргэжилтэнг хэлдэг. Сомельерүүд дээд сургуульд сурдаг. Дэлхийн томоохон сургуулиуд Англи, Бордо, Германд байна. Есөөс арван жил суралцсан хүн ч бий. Дарсыг үнэрлээд ямар хөрсөнд ургасан ямар нутгийн ямар усан үзмийн сортоор хийсэн, хэдэн оны дарс вэ гэдгийг хэлдэг. Энэ бол үнэрлэх урлагийг мэргэжил болгосон хүмүүс.
Сургууль нь дөрвөн түвшинтэй. Эхний хоёр түвшин амархан бол гуравдугаар түвшин нь хүнд. Тэд бүгд шалгалт өгдөг. Дөрөв дэх түвшинд бүтэн жил суралцдаг. Шалгалтандаа тэнцэхгүй л бол дахиад сураад л байдаг.
-Монголд ийм чадвартай хүн байдаг болов уу?
-Хамгийн багадаа 4-5 жил зарцуулж байж энэ мэргэжлийг эзэмшдэг. Үнэнийг хэлэхэд ийм мэргэжилтэй хүн Монголд байхгүй. Харин дарс амссаар байгаад ялгааг нь мэдэрдэг болсон туршлагатай хүмүүс бий.
-Таны хамгийн дуртай дарс?
-Би аль ч дарсанд дуртай. Зун илүү хөнгөн цагаан, ягаан дарсаа хэрэглэдэг бол өвөлдөө мах хэрэглэдэг учраас улаан дарсаа уудаг. Итали, чили, австрали, герман дарсанд дуртай. Би уух дарсаа байнга сольдог хүн дээ.
-Өдөрт хэчнээн грамм дарс уувал зохилтой вэ?
-Эмэгтэй хүн өдөрт 100-150 грамм буюу нэг хундага, эрэгтэй хүн 200-250 грамм буюу хоёр хундага дарс тогтмол хэрэглэхэд эмчилгээ болно.
-Сайн дарсыг муу дарснаас хэрхэн ялгах вэ?
-Дарсыг амтлаад байхаар амтлах эрхтэн сайжирдаг учраас би залуучуудад аль болох амтлаад байхыг зөвлөдөг. Зарим хүмүүст өөрийнх нь амтыг олоход нь туслах зорилгоор нэг дор таваас зургаан дарс худалдаж авахыг зөвлөдөг. Ер нь хүн болгонд өөр өөр амт таалагддаг. Зарим хүмүүс чихэрлэг дарс гэдэг бол дарс уух соёл нь дээшлэх тусам хуурай дарсанд дурладаг. Би чихэрлэг эсвэл хагас чихэрлэг дарснаас татгалздаг. Дарс уух мэдлэг нэмэгдэх тусам илүү хуурай, илүү жимслэг, өндөр бүтэцтэй дарсаа уух гээд байдаг болчихдог.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.