Монгол хүн 65-тайдаа тэтгэвэртээ гарч, 66-тайдаа өөд болдог. Насаараа нийгмийн даатгалын шимтгэлийг насаараа төлдөг ч олон хүн тэтгэврээ авч амжилгүй өөд болж байна гэсэн яриа иргэдийн дунд түгээмэл. Иймд Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч О.Өүжингэгээс энэ талаар тодруулав.
-Монгол хүний дундаж наслалт хэд байгаа вэ?
-2017 оны байдлаар дундаж наслалт 69.89 жил байна. Үүнийг одоогийн иргэд 70 жил амьдарна гэж шууд ойлгож болохгүй. Харин тэтгэврийн насны хүн амын буюу 60-аас дээш насны эрэгтэй хүний дундаж наслалт тэтгэврээ тогтоолгосны дараа 17.15 байгаа бол 55-аас дээш насны эмэгтэй хүний дундаж наслалт 25.62 байна.
-Төрөлтөөс тооцсон дундаж наслалт, тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах хугацаа хоорондын ялгаа юу вэ?
-Хүн амын дундаж наслалт гэдэг нь шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлүүлэн амьдрах дундаж хугацаа юм. Харин тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах дундаж хугацааг тодорхойлохдоо тухайн насны хүн амын нас баралтын түвшин, нас барах магадлал зэрэгт тулгуурлан нас насны бүлгээр нь тооцоолж гаргадаг.
НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэл: Шимтгэл төлж, ажилласан хугацаа нь хангалттай бол тэтгэврийн нас хойшлохгүй
-Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмсэн юм. Эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон. Жишээлбэл энэ онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг.
-Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа ч тэтгэвэрт гарч болно гэдэг нь үнэн үү?
-Үнэн. Гэхдээ хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ.
-Тэгвэл өнгөрсөн жил хэчнээн хүний тэтгэвэр тогтоолгох хугацаа хойшилсон бэ?
-Өнгөрсөн онд 29043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгосон. Үүнээс 3217 хүний тэтгэврийн нас хойшилжээ. Үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байдаг. Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуульд өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч бий.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хойшлох дээрх хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага.
ЧД-ийн 18-р хорооны иргэн Ц.Дуламсүрэн: Миний тэтгэвэр тогтоолгох нас хойшлоогүй
-Та тэтгэврээ хэзээ тогтоолгосон бэ? Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн нь танд нөлөөлсөн үү?
-Би 2018 оны 12 дугаар сарын 24-нд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч эхэлсэн. Улсад нийт 38 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Тэтгэвэр тогтоолгохоор очихдоо 55 наснаас хэдэн сараар хойшлох юм байна гэсэн ойлголттой очсон. Харин “Шимтгэл төлж ажилласан хугацаа хангалттай болохоор тэтгэвэр тогтоох нас хойшлохгүй” гэж нийгмийн даатгалын ажилтан тайлбарлалаа.
Тэтгэврийн нас хойшилсон нь надад л лав нөлөөлөөгүй.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сан