У.Хүрэлсүх: Гишүүд авсан зээлээ төлж, ард түмнээс уучлалт хүсэхээс нааш дахин нэр дэвшүүлэхгүй
УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ард түмний итгэлийг дааж чадахгүй байгаа бол энэ Их хурал, ЗГ-т ажиллах эсэх тухай асуудал ярих цаг нь болсон. Харлаа, хүлээлээ, тэслээ засах гэж янз янзаар оролдлоо. Үр дүнд хүрэхгүй байгаа.
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдийг ард түмнээсээ уучлалт гуйж, зээлээ төлөхөөс нааш дахин нэр дэвшүүлэхгүй, улс төрд Ардын намын өмнөөс барилдахгүй шүү гэдгийг би дахин хэлье. Тийм учраас би тун удахгүй намынхаа олон түмнээс дэмжлэг хүснэ. Хэрэв өөрчлөлт шинэчлэлтийг би хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ингээд болохгүй бол би өөрөө огцорно.
Ерөнхий сайд болохдоо хэлсэн үгээ мартаагүй байна. Би айхгүй байна, амь насаа алдахаас ч айхгүй байна. Харин би ард түмнийхээ итгэл найдвар алдрахаас л айж байна гэж хэлсэн. Энэ итгэл найдварын төлөө ажиллах цаг болсон, хариултыг нь ч өгөх цаг болсон гэж бодож байна гэв.
Ухаангүй удирдагчдын балгаар улсаа дампууруулсан ВЕНЕСУЭЛИЙН ЭМГЭНЭЛ
Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Латин Америкийн орнуудаас хамгийн баян орон гэгддэг байсан, газрын тосны асар их баялагтай Венесуэл улсад өнөөдөр эдийн засаг, улс төрийн хямрал туйлдаа хүрээд байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш хямрал нүүрлэж улмаар 2017 онд тус улс зээлээ эргэн төлөх чадваргүй болсон юм.
Венесуэл байнгын цахилгааны хэрэглээний эх үүсвэргүй болсон тул цогцос хадгалах газарт байгаа цогцсууд илжирч, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс өмхийрсөн мах идэн амиа зогоож байна. Гудамжинд хүүхэд, хөгшчүүлийн хүнсийг булааж зугтаах үзэгдэл хэвийн болж, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ. Венесуэлийн ард иргэд туйлдаж улс орондоо нүүрлээд буй эдийн засаг, улс төрийн үймээн самуунаас зугтан гадаад руу олноороо дүрвэж байна.
Нэг хүний эрх мэдэл, социалист бодлого, сул удирдлага, хээл хахуульд автсан нийгэм...
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
ЧУУЛГАН: ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар БОХХААБХ-ноос өргөн мэдүүлж буй ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гишүүд асуулт тавьж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн ЗГ хоёр дахь сайдаа үдэж байна.
Гишүүдийн байр суурийг хүлээн авна уу.