УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ асуудалд холбогдсон гишүүд намаасаа биш ард түмнээсээ уучлалт гуй. Аргагүйн эрхэнд прокурор үгээ хэлж байна. Та нарт асуудал байна гэж хэлж байна шүү дээ. Ц.Даваасүрэн гишүүн та асуудлыг өөр тийш нь хандуулах бохир арга битгий хэрэглээд бай. Ганц хэлж байгаа хүнээ битгий дайрч, давшлаад бай.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Бүр үг хэлмээр санагдчихлаа. Зааланд ярьж байгаа юмнуудыг сонсоод бүр толгой эргэчихлээ. Та нарын баталсан хууль чинь ийм шүү дээ гэж прокурор хэлж байна. Гэтэл прокурорт бүх эрх мэдэл байна гэж байна. Тэгсэн Хууль зүйн байнгын хороонд гацаад байна гэж байна. Нэг нэг рүүгээ чихээд байх юм. Гишүүдийн урьдын том хэргүүдийг гацааж байгаа чинь үнэн шүү дээ, прокурор оо. 60 тэрбум, АСЕМ, том гэрээнүүд гээд олон жил гацлаа шүү дээ. Эдгээр асуудлаа танилцуул л даа.
Тэгж ярьвал 2015 онд УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зураад шалгуулъя гэсэн хэрэг ч бий. Одоо хүртэл хариу алга. Ямар асуудалд нь ингэж хурдан ажиллаад, ямарт нь ингэж удаад байгаа юм бэ.
ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудалд 50 хүн холбогдсон гээд байна. Ямар ямар хүн холбоотой байгаа юм, тэрийг бүгдийг нь зарлах хэрэгтэй байна. Үнэн бол гишүүдийн гуравны хоёр нь холбогдсон ийм асуудал үнэхээр байвал тарах хэрэгтэй. Сэтгүүлчдэд хуулийн байгууллагаас энэ мэдээллийг өгсөн гэж би бодож байна. Түүнээс сэтгүүлчид мэдэх үндэсгүй.